УЛС ТӨРУлс төрийн мэдээ

С.Гал-Эрдэнийн хахууль өгсөн хэргээр сонссон 2 жилийн ялыг давж заалдах шатны шүүх хүчингүй болгов

Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байсан “Хангай констракшн” компанийн удирдах албан тушаалтан С.Гал-Эрдэнэд /2025.02.10/ анхан шатны шүүхээс хахууль өгсөн гэм буруутайд тооцон хоёр жилийн хорих ял оноосон. Иймд тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд хандсан байдаг.

Улмаар С.Гал-Эрдэнэ нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр /2025.03.27/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд болж, шүүхээс С.Гал-Эрдэнэд хоёр жилийн хорих ял оноосон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Эргэн сануулахад, 2023 оны аравдугаар сарын 13-нд Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнэ цагдаагийн ажилтанд авлига өгсөн гэх хэргээрээ АТГ-т шалгасан. Түүний хувьд 2023 оны долдугаар сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Хан-Уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст шалгагдаж байхдаа алба хаагчийн хамаарал бүхий хүний данс руу мөнгө шилжүүлж хэргээ хаалгуулахаар хандсан болох нь тогтоогдсон байдаг.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
өмгөөлөгч
өмгөөлөгч
3 сар 28, 2025 13:36

прокурор эсэргүүцэл бинэ биз дээ

Холбоотой мэдээ

Back to top button