НИЙГЭМ

Үс засуулбал нас уртасна

БИЛГИЙН ТООЛЛЫН 8

2020.05.01 / БААСАН ГАРАГ     

ХАВРЫН АДАГ ЦАГААН ЛУУ САРЫН ЕСӨН УЛААН ХӨХ ЛУУ ӨДӨР

Үс засуулбал: Нас уртасна

Наран ургах, шингэх: 05.34-20.05

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй         

Суудал: Ус

Аргын тооллын 5 сарын 1, Сугар гараг. Билгийн тооллын 8, Үнэг одтой, хөх луу өдөр. Өдрийн наран 5 цаг 34 минутад мандан, 20 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай  болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button