Нийгмийн

Жирэмсэн эмэгтэйчүүдээр хар тамхи тээвэрлүүлдэг залуусыг шүүнэ

Бие давхар эмэгтэйчүүдээр хар тамхи тээвэрлүүлдэг гэх “Базук” хочтой Б.Баяртогтох болон П.Эрдэнэдалай, С.Азжаргал, А.Хишгээ нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхээр товлосон боловч тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Хар тамхи наймаалдаг дээрх этгээдүүдээс Б.Баяртогтох урьд өмнө хулгайн хэргээр ял шийтгэл эдэлж байсан байна. Тэд өнгөрсөн намар БНХАУ-аас мансууруулах бодис оруулж ирэх үеэрээ баригджээ. НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 18.5-3т заасны дагуу “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг улсын хилээр нэвтрүүлсэн “, 20.7-2 дахь хэсгийн “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, ” гэх үндэслэлээр яллах дүгнэлтийг үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button