ДЭЛХИЙ

Дональд Трамп: Ким Жон Уны биеийн байдлын талаар мэдэж байгаа ч мэдээлэл өгөхгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны биеийн байдал чухам ямар байгаа талаар АНУ-ын эрх баригчид маш сайн мэдэж байгаа ч энэ талаар мэдээлэл өгөхгүй гэж Цагаан ордонд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа мэдэгджээ.

Тэрбээр “Юу болж байгаа талаар би мэдэж байгаа, гэвч одоогоор Ким Жон Уны талаар ярих боломжгүй байна. Бүх зүйл сайхан болно гэж найдаж байна. Гэхдээ нөхцөл байдал маш сайн байгааг мэдэж байгаа” гэжээ.

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун дөрөвдүгээр сарын 11-нээс хойш олны өмнө гараагүй юм. Үндэсний гол баярын үеэр байхгүй байснаас үүдэн түүнийг өвдсөн эсвэл нас барсан гэх цуурхлууд гарах болсон. Одоогоор БНАСАУ-ын албаны хүмүүс болон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд ямар ч тайлбар хийгээгүй байна.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: reuters.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-05-01 13:43

Дон�##�ьд Трамп хор өгчихөө юу

Холбоотой мэдээ

Back to top button