НИЙГЭМ

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтнууд чууллаа

Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс хамтран Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтнуудын уулзалт, семинарыг өнөөдөр /2020.08.08/ зохион байгуулсан юм.

Уулзалт, семинарт Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон яамны газрын дарга нар тэргүүтэй албаныхан оролцлоо.

Уулзалт, семинарыг нээж Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар үг хэлэв.

Тэрбээр энэ удаагийн уулзалтаар орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг нээлттэй хэлэлцэж, ирэх 4 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлуудаа төлөвлөх нь чухал гэв.

Мөн семинарт хүрэлцэн ирсэн удирдлагууд өөрсдийн сайн туршлагыг бусаддаа хуваалцаж, ажлаа нэг нүдээр харах нь чухал гэдгийг онцгойлон захисан юм.

Дараа нь Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт 2016-2020 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар илтгэл тавив.

Мөн Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаа, үнэ тариф, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам сэдвээр ХСУХАТАҮЗ-ийн дарга Ж.Батсуурь илтгэл тавьсан юм.

Үргэлжлүүлэн уулзалтад оролцогчид “Аймгуудын төвийн орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ, тулгамдсан асуудал”, Сумын төвийн хөгжилд “Нийтийн аж ахуйн байгууллага”-ын оролцоо сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.

Энэ удаагийн уулзалтад салбарын 120 гаруй удирдах ажилтнууд оролцлоо.

Эх сурвалж: Барилга, хот байгуулалтын яам

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button