НИЙГЭМ

Монголчууд коронавирусийн бүх тохиолдлынхоо 95 ХУВИЙГ ЭДГЭЭЖЭЭ

Манай улсад хамгийн анхны коронавирусийн халдвар гуравдугаар сарын 10-ны өдөр Франц улсын иргэнээс зөөвөрлөгдөн орж ирсэн хэлбэрээр бүртгэгдсэн билээ. Түүнээс хойш тусгай үүргийн онгоцоор гадаадад суугаа иргэдээ татан авчрах ажлыг зохион байгуулж эхэлсэн. Үүний хэрээр халдварын тохиолдол нэмэгдэх болсон.

Хүн амын дунд голомтлон тархаагүй, гаднаас эмнэлгийн хяналт дор зөөвөрлөгдөн орж ирсэн тэдгээр бүх тохиолдлын тоо өнөөдрийн байдлаар 298-д хүрсэн. Тэднийг ХӨСҮТ-д тусгаарлаж, эрчимт эмчилгээг хийдэг.

Хамгийн анх ХӨСҮТ-ийн эмч нар коронавирусээр халдварласан нэг өвчтөнийг эмчилж чадсанаа зарлахад олон нийт ихээхэн баяр талархалтайгаар хүлээн авч байв. Тэгвэл өнөөдөр ХӨСҮТ-д ердөө 15 хүн эмчлүүлж байгаа юм.

Өөрөөр хэлбэл нийт бүртгэгдсэн 298 тохиолдлын 283-ыг нь эмчилж, эмнэлгээс гаргаад буй билээ. Тэдний ихэнх нь тусгаарлалт, ажиглалтын хугацаа нь дуусан гэртээ гарсан бол зарим нь сувиллын ажиглалт, гэрийн тусгаарлалтад хянагдаж байгаа.

Энэ тоог хувилж үзвэл монголчууд өнөөдрийг хүртэл бүртгэсэн коронавируст халдварын тохиолдлуудынхаа  94.9 буюу 95 хувийг эдгээжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 21, 2020 16:38

oo fuck

Холбоотой мэдээ

Back to top button