ДЭЛХИЙ

ТАНИЛЦ: Физикийн салбарт Нобелийн шагнал хүртсэн гурван эрхэм

Тэсрэх бөмбөгийг нээсэн Алфред Нобель 1895 онд өөрийн гэрээслэлдээ бичихдээ, “Хүн төрөлхтөнд агуу ашиг тус хүргэсэн хүмүүст өгөх шагналд зориулаарай” гэж бүх хөрөнгөө үлдээсэн байдаг. Түүний гэрээслэл ёсоор болж Нобелийн шагнал Физик, Хими, Анагаах ухаан, Утга зохиол, Энх тайвны төрлөөр олгогддог болсон юм.

Тэгвэл энэ жилийн Нобелийн шагналтнууд тодорсоор байна. Тухайлбал Физикийн төрөлд Рожер Пэнрөүс, Рэйнхард Гензел, Андреа Гэз нар хар нүхний талаар хийсэн нээлтээрээ Нобелийн шагнал хүртлээ.

Рожер Пенрөүс нь “Oxford”–н их сургуульд профессороор ажилладаг бөгөөд Стивен Хокингтэй хамтарч, Хар Нүх манай ертөнцөд оршин байдаг гэдгийг баталсан. Харин Гензел болон Гэз нар манай “Сүүн Зам” галактикын төвд байрладаг хар нүхийг нээсэн юм. Шагналтнууд дундаас Андреа Гэз нь Нобелийн шагнал хүртсэн дөрөв дэх эмэгтэй болж байгаа ажээ.

Анагаах ухааны чиглэлээр Нобелийн шагнал хүртэгсэд өнгөрсөн даваа гарагт (2020.10.05) тодорсон. Химийн төрөл ирэх лхагва гараг (2020.10.07), утга зохиолын төрөл пүрэв гарагт (2020.10.08), энх тайвны төрөл баасан гарагт (2020.10.09), эдийн засгийн төрөл дараа долоо хоногийн даваа гарагт (2020.10.12) тус тус тодрох юм байна.

                                                                                                   Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button