Б.Навчаа: Нэр төрд халдсан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг шалгуулахаар өргөдөл өглөө

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар жүжигчин Б.Навчааг гүтгэсэн гэх хэргээр цагдаагийн байгууллагад өгч, улмаар хэргийг нь прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлээд байгаа талаар мэдээлэл тарсан.
Энэ асуудлаар жүжигчин Б.Навчаа дахин тайлбар хийв.
Тэрбээр “Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаар “ Батлуулаагүй хуулийнхаа төлөө гэр бүл рүүгээ дайруулсан учраас Б.Навчааг цагдаад өгсөн” хэмээн ярьсан.
Мөн “Улаан бал” ярилцлагын нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Б.Наваа намайг 14 настай хүүхэдтэй бэлгийн харилцаанд орсон гэж гүтгэсэн, Б.Навчаа намайг 14 настай хүүхэд хүчиндсэн гэж гүтгэсэн гэх мэтээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр миний талаар илт худал мэдээлэл тараалаа.
Миний бичсэн постонд 14 настай охиныг хүчиндсэн, хүчирхийлэгч гэсэн нэг ч үг, үсэг байхгүй. Зөвхөн өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн пост.
Харин Х.Нямбаатар миний нэр төрд халдлаа. Тиймээс би түүнд гомдол гаргаж байна. Хуулийн байгууллагад албан ёсоор өргөдөл өгч, шалгуулахаар боллоо” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жүжиглэнэ гэхээр хувирч чадна гэсэн үг байх. Би гэж биеэ тоохоор худлаа юманд сүрчигнэж буруутаж байгаа бололтой. Дүр хувирч сурахаас гадна �##�ив юманд нухацтай тайван хандаж боловролоо зэрэг дээшлүүлмээр санагдана.
Зөв. Жирийн иргэд сан�##� бодол, үзэл санаагаа хэлэхээр Эрүү үүснэ, хэрэг бүргэнэ. Сайд, гишүүд шүүмлэлд өртсөн бол иргэдэд Албан туша�##�аа ашиглан хатуу шийтгэл оногдуулдгийг х�##�ж солих хэрэгтэй.