Нийгмийн
Ж.Энхбат: Хотоос гарах, орох хөдөлгөөн хийсэн 50 гаруй тохиолдлыг таслан зогсоолоо

Эрүүл мэндийн яамнас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр Замын цагдаагийн газрын ерөнхий зохицуулагч Ж.Энхбат мэдээлэл өглөө.
Тэрбээр " Цагдаагийн байгууллага Улаанбаатар хотоос гарах, орох хөдөлгөөнд хяналт хийж байна. Энэ сарын 1-19-ний хооронд 14 мянга гаруй тээврийн хэрэгсэл, 27 мянга гаруй хүн орсон бол хотоос 17 мянга гаруй хүн гарсан. Постуудад 22 автомашинтай 40 алба хаагч хяналт шалгалт хийж байна. Хууль бусаар хотоос гарах, орох хөдөлгөөн хийсэн 50 гаруй тохиолдлыг таслан зогсоож, хууль бус хөдөлгөөнд оролцсон хүмүүсийг шинжилгээнд хамруулж, 13 хүнийг тусгаарлаад байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.