Монгол эрдэмтэд шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур бүтээжээ
АШУҮИС-ийн эрдэмтдийн баг хамтран шүлснээс коронавирусийн шинжилгээ хийх оношлуур бүтээжээ.
Энэ талаар Эрдэмтдийн багийн ахлагч, АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал, АУ-ны доктор, профессор, Г.Батбаатараас тодруулахад “Шинэ оношлуурын өвөрмөц чанар нь 100, мэдрэг чанар нь 99 хувь гарлаа. Удахгүй хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна” гэлээ.
Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур бүтээсэн багийн бүрэлдэхүүнд АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал, АУ-ны доктор, профессор, Г.Батбаатар, Германы Мюнхений Техникийн Их Сургуулийн доктор Д.Нямбаяр, АШУҮИС-ийн багш, доктор Б.Жамбалдорж, Ч.Гансүх, Д.Чимидлхамсүрэн, АУХ-ийн судлаач Б.Балжинням, Г.Батхишиг нар ажиллаж байна.

Шинээр бүтээсэн оношлуурынх нь талаар сарын өмнө Г.Батбаатараас тодруулахад “Энэ маш их ач холбогдолтой арга.
Нэгдүгээрт, коронавирусийг халдвар авсан өдрөөс илрүүлж чадна.
Хоёрдугаарт, хамар залгиурын арчдас авах явцад эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар аваад буйг бүрэн зогсооно.
Гуравдугаарт, шинжилгээ авч байна гээд хамар, залгиураас арчдас авахаар эд эсийг гэмтээх, өвчтөнд таагүй мэдрэмж төрүүлдэг байдлыг зогсооно.
Дөрөвдүгээрт, маш хямд төсөр оношлуур. Өнөөдөр ХӨСҮТ-д хийж байгаа PCR шинжилгээ 165 мянган төгрөгийн өртөгтэй.
Хэрвээ бид шүлснээс шинжилгээ хийх түргэвчилсэн оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлбэл нэг хүнд шинжилгээ хийх өртөг 30 мянган төгрөгт багтана. Тэгэхээр одоогийн үнийг тав дахин бууруулж чадна. Мөн шүлснээс нь шууд шинжилгээ аваад, хариуг нь гаргахад хоёр цаг л шаардана” гэж байсан юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хамраа ухуулж, хамар өвдөж цус гарсан эрсдэл их байна. Ийм оношлуур бүтээсэн нь яамай даа. Бас гаднаас оношлуур авах зардал хэмнэж байна
Аль дээрээс яриад байгаа. Яагаад үйлдвэрлэхгүй ашиглахгүй бхйгаан
za yarishigaa koronagaa l daraha bod ulaanbaatar hot chin hul horiond orood ih udaad odo 1 um bga boloh ged bdag korona garaad bn
Ашгүй дээ,ямар сайн юм бэ,мундаг бна,хамар ухуулснаас хойш их л онцгүй бгахд бн
Маш сайн байна, сайхан мэдээ байна амжилт
Teheer hamarluu yum hatgahguu zowhon shulsnees awan gsn uguu hezee