НИЙГЭМ
Улсын хэмжээнд нэг сая төл хүлээн авчээ
2021 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн байдлаар төллөвөл зохих хээлтэгчийн 1.1 сая буюу 4.8 хувь нь төллөж, 1.0 сая төл хүлээн авч, төл бойжилт 97.0 хувьтай байна.
Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс сэргийлэх, эх малыг өнжөөж төллүүлэх, үржлийн нас гүйцээгүй малыг нийлүүлэгт оруулахгүй байх зөвлөмжийн хүрээнд улсын хэмжээнд оны эхний нийт эх малын (27.9 сая) 82.1 хувь буюу 22.9 сая эх мал нийлүүлэгт орсон байна.
Улсын хэмжээнд мал төллөлт жигдэрч байгаа тул мал төллөлт, төл бойжилтын мэдээг орон нутгийн мэргэжлийн байгууллагаас долоо хоног бүр авч эхэлсэн гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.