Нийгмийн
Хоёр начны зохион байгуулсан “Малчиддаа туслая” аянд 29 сая төгрөг цугларчээ

Байгалийн гамшгийн улмаас Дундговь аймагт есөн хүн нас барж, олон мянган мал хоргодоод байгаа билээ. Шуурганд хоёр сая гаруй мал уруудсан.
Дундговь аймгийн харьяат, улсын начин Э.Даш, улсын начин А.Алтанхуяг нар нутгийнхандаа туслах хандивын аян өрнүүлсэн юм. Э.Даш начин хандивын аян нь өнөөдөр өндөрлөж буй талаар цахим хуудсандаа бичжээ.

Тэрбээр энэ талаар “Малчиддаа туслая” аян эхлүүлж зургаан хоног үргэлжилж, өнөөдөр албан ёсоор аянаа өндөрлүүлж дансаа хааж байна. Аянд халуун сэтгэлээ дэлгэн Монгол орны болон дэлхийн өнцөг булан бүрээс, элэг нэгт Өвөр Монголчууд гээд нэгдсэн бүхий л хүмүүстээ баярлалаа. Сайн үйлс дэлгэрэг” гэжээ.
Сонирхуулахад, өнөөдөр улсын начин Э.Дашийн төрсөн өдөр тохиож байна. Начиндаа төрсөн өдрийн мэнд хүргэе.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.