Тод манлай цолтой уяачид хамтран зөвлөл байгуулжээ
Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн ээлжит хуралдаанаар ММСУХ-ны Ерөнхийлөгчийн дэргэдэх “Тод манлай цолтнуудын зөвлөл” албан ёсоор байгуулж, бүрэлдэхүүн, зөвлөлийн ажиллах журмыг баталлаа.
Энэхүү зөвлөл нь Монгол Улсын хууль тогтоомж болон Монголын морин спорт, уяачдын холбооны дүрэм, Монголын хурдан морины уралдааны дүрэм, үндэсний уламжлалт хурдан морины уралдаантай холбогдох соёлын өв, уламжлал, зан заншлын хэм хэмжээг олон нийтэд үлгэрлэн таниулах, түгээн дэлгэрүүлэх, ёс зүйт төлөвшлийг уриалах зорилготой холбооны удирдлагын бүрэлдэхүүнд бодлогын зөвлөмж өгөх чиг үүрэгтэй ажиллах юм байна.
Мөн тод манлай цолтнуудын зөвлөлийн гишүүд нь Тэргүүлэгчдийн хурлын үйл ажиллагаанд оролцох, холбооны тэмдэг, туг далбааг шууд ашиглан хурдан морины уралдаан зохион байгуулах, холбоог төлөөлөн Олон улсын болон бусад хүмүүнлэгийн арга хэмжээнд оролцох эрхтэй байхаар журмалсан бөгөөд зөвлөлийн анхдугаар хурлыг 2021 оны дөрөвдүгээр сарын 02-нд ММСУХ-ны төв байранд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Тод манлай уяач Д.Ононтой хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Адууны махан хуушуур идэх үү
Мориныхоо толгойг малгайдаа залах ер нь зөв үү?