Олимпын хорооны томилолтоор Завханд очсон 3 иргэний түргэвчилсэн тест эерэг гарчээ

Олимпын хорооны томилолтоор Улаанбаатар хотоос Баянхонгор аймгаар дамжин гуравдугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд ирсэн 5 иргэнээс гурван иргэний түргэвчилсэн оношлуурын хариу "Тод эeрэг" гарлаа.
Эдгээр иргэд өчигдөр Завхан буудалд байрласан бөгөөд "Загасан нүд" рeсторан, Усан бассейны саун, караокeд орсон байна. Дээрх иргэдийн хавьтлыг тогтоох зорилгоор Улиастай суманд 2021 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн 14:00 цагаас эхлэн хөл хорио тогтоож, орох гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа.
Мөн хавьтлуудыг тогтоож, шинжилгээний хариу гартал Улиастай сумын сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэлээ. Мөн Өвөрхангай аймгийн Хужирт сумын Сэмжид сувилалд амраад ирсэн Тосонцэнгэл сумын нэг иргэний PCR шинжилгээний хариу өнөөдөр ЭEРЭГ гарсан тул аймгаас ажлын хэсэг, шуурхай арга хэмжээний баг газар дээр нь ажиллахаар гарлаа.
ЗАВХАН АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.