НИЙГЭМ
Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх ЭМЯ-ны саналыг УОК дэмжив
Улсын онцгой комисс цахимаар хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.
Коронавируст халдварын цар тахлын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас халдварын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөний саналаа танилцуулж хэлэлцүүлэв.
Уг саналд 2021 оны дөрөвдүгээр сарын 3-18 хүртэл “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”, эрсдлийн УЛААН түвшинд шилжих тухай тусгажээ.
УОК-оос тус саналыг дэмжиж, Монгол Улсын Засгийн газарт танилцуулахаар болов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сумьяабазраас асуусан юм уу? Түүний амыг харна. Тэр үгүй гэвэл ЭМЯ, УОК түг, таг л гэсэн үг.