НИЙГЭМУЛС ТӨР

Намууд энэ ням гарагт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхмээ тодруулна

Улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхмээ тодруулах хуулийн хугацаа өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 30-нд эхэлж байна. Хоёр хоногийн дотор буюу тавдугаар сарын 2-нд намууд нэр дэвшигчээ эцэслэн тодруулах ёстой.

Ардчилсан намын хувьд С.Ганбаатар, Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, Ц.Оюунгэрэл нар дотоод сонгуульд нэрээ дэвшүүлэхээр өнөөдөр материалаа өгөөд байна. МАН-ын хувьд өөр дүрмийн зохицуулалттай. Тэд тавдугаар сарын 2-нд бага хурал зарлаж, уг асуудлыг хэлэлцэх юм байна.

Өөрөөр хэлбэл ням гараг гэхэд улс төрийн намууд хэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр болсноо зарлана. Ингээд тавдугаар сарын 5-ны дотор нэр дэвшигчийн материалыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм.

Гэвч хороо нэр дэвшигчийг бүртгэхгүй гэж үзээд буцааж болно. Ингэвэл энэ тухай шийдвэрээ тавдугаар сарын 8-ны дотор мэдэгдэх юм.

Тэгэхээр үүний дараа намын зүгээс нэр дэвшигчээ дахин тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх боломж бий болно гэсэн үг. Харин үүний эцсийн хугацаа тавдугаар сарын 10-наар дуусгавар болж буй. Өөрөөр хэлбэл тавдугаар сарын 10-наас хойш Сонгуулийн ерөнхий хороо намуудаас нэр дэвшигчдийн нэрийг хүлээж авахгүй юм.

Дараагийн буюу нэр дэвшигчдийг батламжлан, олон нийтэд нээлттэй зарлах хугацаа нь тавдугаар сарын 24-нөөр тогтсон байна. Эл өдөр нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг мөн ил болгодог.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЭРХЭМ ГЭЧИХЖЭЭ!! ЕРӨНХИЙЛӨГЧ ГОРИЛОГЧИД БОЛ ЖИНХЭНЭ ХОГИЙН САВНУУД НУУВЧАА ХАЙСАН ХУЛГАЙЧ НАР ШҮҮ ДЭЭ!!!

Холбоотой мэдээ

Back to top button