ТАНИЛЦ: Хөл хорио дууссан ч эдгээр салбарууд ажиллахгүй
УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Маргааш буюу тавдугаар сарын 8-ны өглөөний 06.00 цагаас эхлэн гамшгаас хамгаалах Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж буй билээ. Өөрөөр хэлбэл зэрэглэл нэг шатаар буурч буй.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг “Халдварын нөхцөл байдал амаргүй хэвээр байгааг иргэддээ дахин сануулмаар байна. Хэдийгээр 26 хоногийн хөл хорио тогтоож, тодорхой үр дүнд хүрсэн ч өдөр бүр олон тохиолдол бүртгэгдэж, нас баралтын хувь ч өндөр байгааг санах хэрэгтэй. Иймд ирэх өдрүүдэд хувь хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг анхааруулж байна” гэлээ.
Мөн Нийслэлд маргаашаас 07.00-22.00 цагийн хооронд л хөл хөдөлгөөнийг зөвшөөрч буй тул энэ хуваариар бүх үйлчилгээний байгууллагууд ажиллах юм.
Тэгвэл тавдугаар сарын 8-наас гамшгаас хамгаалах Улбар шар түвшинд шилжсэн ч үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн хязгаарлах 18 салбарт эдгээр нэрлэгдэж байна:
- Жагсаал, цуглаан, уралдаан, тэмцээн
- Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт
- Бүх төрлийн баар
- Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар
- Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
- Хүнсний биш барааны зах, худалдааны төв
- Цахим ба автомат тоглоомын газар болон бүх төрлийн тоглоомын төв
- Сургалтын төв
- Соёл, урлагийн арга хэмжээ
- Алжаал тайлах төв
- Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв
- Саун, бассейн, нийтийн халуун ус
- Зочид буудал, дэн буудал
- Амралт, жуулчны газар
- Шашны зан үйл, сүм хийд, мөргөлийн газрууд
- Олимп, тив дэлхий, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ
- Хүүхдийн болон сагс, хөлбөмбөгийн талбай
- Нийтийн бүжиг ба бүх төрлийн бүжгийн клуб.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.