НИЙГЭМ

Ажилтнаа бейсболын цохиураар зодсон С.Батсүхийн дарамтад өртсөн гэх 50 гаруй иргэнээс мэдүүлэг авчээ

МИАТ” ТӨХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх ажилтнаа бейсболын төмөр цохиураар зодож буй бичлэг цахим орчинд тарж, улмаар түүнийг албан ажлаас нь чөлөөлж, Цагдаагийн байгууллага холбогдох шалгалтыг эхлүүлээд буй. Уг бичлэг нь гурван жилийн өмнөх үйл явдал бөгөөд бодит байдал дээр өдөр бүр шахам ажлын байран дээрээ хүчирхийлэл үйлддэг байсныг бид эх сурвалжийн мэдээллээр хүргэсэн.

Тодруулбал, шалгалтын явцад С.Батсүхэд зодуулсан, хүчирхийлэлд өртсөн гэх 10 гаруй хохирогч гарч ирсэн бөгөөд хохирсон гэх ажилчдад шүүх шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулж байгаа аж. Албаны эх сурвалжийн мэдээлснээр хохирогчдын хүчирхийлэлд өртсөн гэх цаг хугацаа янз бүр байгаа аж. Одоогоор тус асуудалтай холбогдуулан дарамтат өртсөн гэх 50 гаруй ажилчдаас тайлбар, мэдүүлэг аваад буй бөгөөд уг бичлэгийг анх цахимд байршуулсан иргэнийг эрэн хайж байгааг онцлов.

О.ЭНЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МАН д сайхан гарууд их байнаа Ананд Батсүх гээд ил гарсан нь эд болохоос

Zochin
Zochin

Тэнэг юм уу? 60 лаа энэ махан Толгойтод дарамтлуулж байдаг!@?? Дүүгүүр чулуу гэж тас хийлгэдэг юм бий дээ.уг нь!

Зочин
Зочин

ОГЦОРЧ БУЙ ЕӨӨК НИСЭХИЙН АЖИЛЧДЫГ ГАРАМГАЙ САЙН ЗОДОЖ, ЯРГАЛСАН, ЭРҮҮ ШҮҮЛТИЙГ ТӨРИЙН АЛБАНД ИННОВАЦИ БОЛГОСОН ГАВЪЯАГ НЬ ҮНЭЛЖ, МИАТ КОМПАНИЙН ХЭЛТСИЙН ДАРГА С.БАТСҮХЭД МОНГОЛ УЛСЫН "ГАВЪЯАТ ЯРГАЧИН", БАТСҮХИЙН АХ ИНЕГ-ЫН ДАРГА Л.БЯМБАСҮРЭНД "ГАВЪЯАТ ШАНТААЖЛАГЧ-ХАХУУЛЬЧИН", МИАТ-ИЙН БОСС БАТТӨРД "ГАВЪЯАТ БӨГС ДОЛООГЧ" ЦОЛ ОЛГОН БУЛШЛАХАР БОЛЖЭЭ.

Холбоотой мэдээ

Back to top button