УЛС ТӨР

ТАНИЛЦ: Тэд Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогджээ

Монгол Улсын Ерөнхийлөгч албан ёсоор найман зөвлөхтэй ажилладаг зохицуулалттай. Төрийн тэргүүний тангарагаа өнгөрөгч долоо хоногт өргөсөн У.Хүрэлсүх өөрийн зөвлөхөөр ажиллуулах хүмүүсийг эхнээс нь томилж эхэлжээ. Үүнд,

Хууль эрхзүйн бодлогын зөвлөхөөр А.Бямбажаргал,

Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр Б.Даваадалай,

Гадаад бодлогын зөвлөхөөр Э.Одбаяр нарын тушаал гарсан байна.

Мөн МУИС-ийн багш, профессор Ч.Лодойравсал, МУИС-ийн багш Д.Бум-Очир нар зөвлөхөөр ажиллахаар өнөөдөр томилогдсон байна.

Одоогоор Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллах таван хүн албан ёсоор томилогдоод байгаа аж. Үүн дээр нэмж  “Утааны эсрэг аав ээжүүдийн холбоо” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү, С.Лүндэг, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан нар яригдаж байгаа ч албан ёсоор томилогдсон шийдвэр гараагүй байна.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч нь найман зөвлөхийн оронд тоонд багтдаг. Уг албан тушаалд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад хэвлэлийн төлөөлөгчөөр нь ажиллаж байсан Ө.Золбаяр томилогдох чигтэй байгаа юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Төр засаг гь ажлаа хийгээл , хувь хүмүүс нь бие биендээ хүний ёсоор хандаад явбал .... цар тахал байтугай юмны цаана гарна даа. Хүн хүндээ хандах хандлага арай л зэрлэгшжээ... Хүн үхээдт, авдөөд байхад л ... Төрийн минь сүлд өршөө.

Зочин
Зочин

Вакцин хийлгэдэг ч юмуу?

Зүүз
Зүүз

Пүрэвхүү бас л их эвдэрсэн сэтгүүлчинцэр дээ саяхан нэг их онигоо болж билээ монголын бүх овгор найз болж таарлуу

Холбоотой мэдээ

Back to top button