ДЭЛХИЙ

Их Британийн цэргийн нууц баримт автобусны зогсоолоос олджээ

Их Британийн Батлан хамгаалах яамны нууц баримтууд Кент муж дахь автобусны буудлаас олджээ. Тэдгээр нууц баримт бичгүүд дотор “HMS Defender” байлдааны хөлөг болон Их Британийн цэргийн хүчний талаарх мэдээлэл байсан аж.

Олдсон баримтууд дотор өнгөрсөн лхагва гарагт (2021.06.23) “HMS Defender” онгоц Хар тэнгист хөвж явахад өрнөсөн үйл явдлын тухай мэдээлэл агуулсан бичиг байгаа аж. Мөн Афганистан дахь АНУ-НАТО-гийн үйл ажиллагаа дууссаны дараа Их Британи тус улсад цэргээ оруулж магадгүй талаар бичиг олдсон байна.

Батлан хамгаалах яам мэдэгдэл хийхдээ “Нууц мэдээлэл агуулсан баримт бичгийг энгийн иргэн олсон явдал гарсан тул үүнийг мөрдөн шалгаж байна” хэмээсэн юм. Баримт бичиг нийтдээ  гаруй хуудаснаас бүрдсэн байжээ. Тэдгээр бичгүүд дундаас “Secret UK Eyes Only” бичигтэй маш өндөр зэргийн нууцлал бүхий баримт олдсон аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button