ДЭЛХИЙ

Их Британи ихрүүд 100 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ

Их Британи ихрүүд өнгөрсөн жил 100 нас хүрсэн ч цар тахлын улмаас энэ сард нөхөж тэмдэглэсэн байна. Эдит Дамблтон болон Доркас Тобин нар зургаадугаар сарын 28-нд мэндэлсэн бөгөөд тэд 100 насны төрсөн өдрөө гэр бүл, найзуудтайгаа пабд тэмдэглэжээ. Вустершир хошууны Броадвас тосгонд өссөн тэд Их Британийн гурав дахь хамгийн хөгшин ихрүүд юм.

Ихрүүд 1920 онд Оксфордширийн Бэнбури тосгонд 45 минутын зайтай төрсөн байна.  Эдит Дамблтон хэлэхдээ “Бид хоёр маш сайн зохицдог” хэмээжээ. Эгч дүүс нийтдээ таван хүүхэд, 13 ач зээ, 22 ачанцар зээнцэртэй аж.

Хатагтай Дамблтоны охин Кристин Бернанд “тэд үргэлж амар амгалан байдаг” хэмээсэн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button