Нийгмийн
ШӨХТГ: Хүчит шонхор захын махны тавцан, түрдэг тэрэгнээс халдварт нян илэрсэн

ШӨХТГ-аас Хүчит шонхор зах, эмийн сан, шатахууны компаниуд, Замын-Үүдийн ачаа тээврийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Хүчит шонхор захын эрүүл ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар гэдэсний халдварт бүлгийн нян бактери илэрсэн талаар мэдээллээ.
Тодруулбал тус захаас түүврийн аргаар махны тавцан болон тэргэнцрээс 82 арчдасын шинжилгээ авахад 52-т нь гэдэсний халдварт бүлгийн нян бактери илэрсэн байна.
Тиймээс Зөрчлийн тухай хуулийн дагуу түрээслэгчийн үйл ажиллагааг түр зогсоож , наймаачин тус бүрийг 100 мянгаар торгожээ.
Тиймээс махны ил задгай худалдааг наймдугаар сарын нэгнээс хориглохоор ажиллаж байгаагаа ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдэгдлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Tegeed haagaach ee yu huleegeed bga ym
Mahnii unel nemegdene harin zadgai agaart virus niyan us#adag gedgiig delhii niiteeree yariad heregjuuleed bn