НИЙГЭМ

Саун, бассейн, бялдаржуулах төвүүдийг нээж байна

УОК-ын шийдвэрээр саун, бассейн, бялдаржуулах төвүүдийн үйл ажиллагааг хязгаарласан 10 хоногийн хугацаа өнөөдрөөр дуусаж байна. Ингэснээр иргэд ийм төрлийн байгууллагуудаар халдвар, хамгааллын дэглэмээ барин үйлчлүүлэх боломжтой боллоо.

Зургадугаар сарын 23-нд УОК-ын ээлжит хуралдаан болж, саун, бассейн, бялдаржуулах төвүүдийн үйл ажиллагааг 10 хоног хязгаарлахаар шийдвэрлэсэн. Мөн хоол үйлдвэрлэлийн салбарын ААН-үүдийг танхимын үйлчилгээг долоо хоногоор үргэлжлүүлэн хязгаарласан.

Маргааш нь ресторан, хоолны газрууд энэ шийдвэрийг эсэргүүцсэнээр хариуцлагын гэрээ байгуулсны үндсэн дээр танхимын үйл ажиллагааг нь нээсэн. Өнөөдрөөс саун, бассейн, бялдаржуулах төвүүдтэй ч мөн хариуцлагын гэрээ байгуулж, үйл ажиллагааг нь нээж байгаа юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button