
Судлаачид Зүүн Антарктидаас харь гарагийн гэмээр сансрын тоосонцрыг олж илрүүлжээ. Энэ нь эрт дээр үед Антарктидад сансрын биет унаж байсныг гэрчилж байгаа юм.
Одоогоос ойролцоогоор 430 мянган жилийн өмнө сансрын биет дэлхий дээр унасан гэдгийг олж тогтоожээ. Сансрын биет гэдэг нь асар том хэмжээний солир, астериод юм. Солир нь дэлхий дээр унахаасаа өмнө агаарт шатсан тул газарт ямар нэгэн тогоо хэлбэрийн нүхэн хонхорхой үлдээгүй аж. Учир нь, солирын ширхэгүүдийг судалж үзэхэд шатаж хайлсан байжээ. Солир нь Антарктидын мөсөн бүрхүүлүүд дээр унаж, асар их мөсийг хайлахаас өмнө агаар мандалд шатсан гэдгийг баталж байгаа хэмээн судлаачид дүгнэсэн.
Сансраас унасан биетийн хэмжээ нь 100-150 метрийн урттай бөгөөд 1908 онд Дорнод Сибирийн хүн ам оршин суудаггүй бүс нутагт унаж байсан Тунгус хэмээх солироос ч хавьгүй том хэмжээтэй аж. Тунгусийн солир нь газарт унахдаа одоогийн Хонгконгийн газар нутагтай дүйцэхүйц хэмжээний ой модыг гэмтээсэн байдаг.
Солир гэх мэт сансрын биетүүд ихэвчлэн хүн суурьшдаггүй хот суурин газруудаас хол унадаг нь хачирхалтай. Тиймээс хохирол төдийлөн амсдаггүй нь сайшаалтай.
Эрдэмтэд ийм үйл явдлын давтамж, түүний хор уршгийг илүү нарийвчлан судлах шаардлагатай гэж байгаа юм. Газар хөдлөлт, цүнами гэх мэт дэлхий дээр болдог элдэв байгалийн гамшигт үзэгдлүүд нь од эрхэс, сансрын биетүүдийн нөлөөгөөр идэвхиждэг гэх судлаачдын тайлан ч байдаг.
О.АНАР
(Эх сурвалж: excite.co.jp)







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Saihan shaahiima