ДЭЛХИЙ

Гандболын тэмцээний үеэр Норвегийн баг усны хувцас өмсгөөгүй тул торгуулжээ

Норвегийн тамирчид Европын элсний гандболын аварга шалгаруулах тэмцээний үеэр усны хувцасны оронд шорт өмссөн тул 1500 еврогоор торгуульсан байна. Европын гандболын холбоо тэрхүү торгуулийг зохисгүй хувцас өмссөний улмаас тавьсан хэмээн мэдэгдэл хийжээ.

Тус улсын тамирчид Испанийн шигшээ багийн эсрэг хүрэл медалийн төлөө тоглохдоо усны хувцас бус шорт өмссөн аж. Иймд Европын гандболын холбоо тамирчин болгонд 150 евро буюу 1500 еврогийн торгууль тавьжээ.  Норвегийн гандболын холбоо тамирчид нь торгуульбал төлнө гэдгээ тэмцээний өмнө мэдэгдсэн байна.

Норвегийн гандболын холбооны захирал Каре Гейр Лио “AFP” агентлагт хэлэхдээ “Ямар хувцас өмсөх нь тамирчдын сонголт байх ёстой. Хамгийн чухал зүйл бол тамирчид өөрсдөдөө тав тухтай хувцас, хэрэгсэл хэрэглэх юм” хэмээжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button