ДЭЛХИЙ

АНУ, БНСУ Япон улс Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах талаар хэлэлцлээ

АНУ-ын Төрийн Департаментын мэдээлснээр гурван талт уулзалт Японы нийслэл Токио хотноо болж өнгөрлөө.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Вэнди Шерман, Японы Гадаад Хэргийн дэд сайд Мори Такэо, Өмнөд Солонгосын Гадаад Хэргийн нэгдүгээр орлогч сайд Чой Жон Күн нар мягмар гарагт Токио хотноо гурван талт уулзалт хийж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг хэлэлцэв. Энэ талаар АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн албанаас  мэдээлжээ.

Хэлэлцээрийн үеэр дипломатчид ажилтнууд “АНУ, Япон, БНСУ-ын Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах асуудлаархи өөрсдийн хүлээсэн хамтын хариуцлага, түүнчлэн БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн аюулд хариу арга хэмжээ авах талаар хэлэлцжээ. Нэмж дурьдахад, Мьянмарт засгийн эрхийг цэргийнхэн булаан авсан үйл явдал болсон. Тиймээс Мьянмарын ард түмэнд алдагдсан эрх чөлөө, ардчиллыг нь эргүүлэн өгөхөд чиглэсэн дэмжлэг үзүүлэх талаар ч хэлэлцжээ. АСЕАН-ий зүгээс Мьянмар дахь үүргийг дэмжиж байгааг дипломатчид дахин нотлов.

О.АНАР

(Эх сурвалж: tass.ru)

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button