НИЙГЭМ

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хайгуул судалгаа хийжээ

Зэд Хантай Бүтээлийн нурууны ДЦГ-ын хамгаалалтын захиргаа Булган аймгийн Музейн захиргаатай хамтран хариуцсан бүс нутаг дахь түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хайгуул, бүртгэл судалгаа хийх зорилгоор Хутаг-Өндөр сумын Баянгол, Бүгсий, Уураг, Сэлэнгэ сумын Цүүц, Харцайн чиглэлд судалгаа хийлээ.

Судалгааны дүнд зосон бичиг, хадны зураг, агуй, маанийн чулуу зэрэг бүртгэлтэй таван зүйлийг баримтжуулж, шинээр агуй нэг, хадны хөмөг нэг, зосон зураг хоёр, маанийн чулуу  нэг тус тус илрүүлж бүртгэлжүүллээ.

Мөн Булган аймгийн хамгийн өндөр цэг далайн түвшнээс дээш 2171 метр өндөр уулын нэр нь Дархан цаазат газрын онгон бүс Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг Давлан уул биш Сонгины горхины Хөндлөн асга уул гэдгийг тодорхойллоо.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button