ДЭЛХИЙУРЛАГ

ТикТокийн од Папи Кунно анхны дуугаараа 1,2 сая сөрөг үнэлгээ авчээ

Олон нийтийн сүлжээнээс төрсөн од Папи Кунно энэ жил  “Maybe no” нэртэй анхны дуугаа юүтүбэд цацсан нь үзэгчдээс 1,2 сая сөрөг үнэлгээ авчээ. Дууных нь сөрөг сэтгэгдэл эерэгээсээ илүү байсанд уран бүтээлчийн хувьд сэтгэлээр унаснаа Кунно цахим орчинд илэрхийлсэн байна. 

 “Дуучин болох авьяасгүй байна, боль”, “Энэ дуу цэвэр тамлах хэрэгсэл байна. Хүмүүсийг коронавирусын гурав дахь давлагаанд гэрээс нь гаргахгүй байлгахаар гудамжинд чанга яригчаар ​тавивал таарна” зэрэг сөрөг сэтгэгдэлүүдийг үзэгчид ихээр үлдээжээ.

“New Lion”-оос гаралтай энэхүү цахим од одоо “ТикТок” дээр 20 сая гаруй дагагчтай. Тэрбээр өвөрмөц хувцаслалт, хачирхалтай ааш зангаараа ялгардаг нэгэн юм.

О.ЭНХЖИН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button