Нийгмийн
МАН-ын Удирдах зөвлөл 16:00 цагт хуралдана

УИХ-ын сонгуулийн Хэнтий аймгийн 18, нийслэлийн СХД-ийн 28-р тойрогт болох нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын 10-нд болно. Өнөөдөр намууд нэр дэвшигчдээ дотооддоо эцэслэн тодруулах учиртай.
Иймд МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2021.09.01/ 16:00 цагаас хуралдахаар болжээ. Үргэлжүүлэн 17:00 цагаас Бага хурлаа хуралдуулах юм.
Уг хурлаар нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг эцэслэнэ. Одоогоор МАН-аас хоёр тойрогт нийт долоон хүн нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн байна. МАН-ын Удирдах зөвлөл нэр дэвшигчдийг тодруулахдаа тойрог тус бүрт явуулсан социологийн судалгааны үр дүнд үндэслэн, олон нийтийн дэмжлэгийг авах хамгийн өндөр боломжтой намын гишүүний нэрийг намын Бага хуралд оруулах аж.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.