Палеонтологич М.Болорцэцэг “Explorer” сэтгүүлийн 2021 оны дэлхийн 50 шилдгийн нэгт багтжээ

Монголын үлэг гүрвэлийн музейн үндэслэгч, палеонтологич М.Болорцэцэг “Explorer” сэтгүүлийн 2021 оны дэлхийн 50 шилдгийн нэгт багтжээ.
Палеонтолигч, Америкийн Монгол судлалын Төвийн захирал тэрээр хууль бусаар гаргасан “Батаар”-г болон дараа дараагийн динозаврын ясыг Монголд авчрахад чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.
М.Болорцэцэгийн аав нь Монголын хамгийн анхны палеонтологич Ч.Минжин. Тэрээр аавынхаа мэргэжлийг өвлөн авчээ. Мастерийн судалгааны ажлынхаа үеэр хамгийн анхны малтлагаа судалгааны багийн тогоочоор дагалдан явах хугацаандаа хийж байжээ. Өөрийн хичээл зүтгэлийн ачаар М.Болорцэцэг тогоочоос судлаач болон дэвшиж, АНУ-ын Байгалийн түүхийн музей, Нью-Йорк хотын их сургуультай хамтарсан хөтөлбөрөөр докторын зэрэг горилон суралцах урилга хүртэл авч чаджээ.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.