УЛС ТӨР

Өөрсдийгөө дөрвөн тэрбумаар эрхлүүлсэн эрх баригчид ахмадуудаасаа арван цаас "харамлав"

Өчигдөр МАН-ын бүлэг хуралдсан. Улмаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нь “Санхүүгийн эх үүсвэртэй болсон үед тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, зөрүү арилгахад анхаарахаас өөр аргагүй” хэмээн ярив.

Манай улс төсөв нь бага ч гэсэн жилдээ ахмадуудынхаа тэтгэврийг 20-30 мянгаар нэмж гялаалгадаг байв. Гэтэл цар тахлаар далимдуулж, улс орон мөнгөгүй болсон гэх нэрийдлээр 2019-2021 он хүртэл гурван жил ахмадууддаа юу ч хялаалгасангүй. Гэтэл 2022 онд түүхэнд байгаагүй их буюу 18 тэрбумын төсөв баталчихаад санхүүгийн эх үүсвэргүй хэмээн ирэх онд дахин тэтгэвэр нэмэхгүй хэмээн мэдэгдсэн нь ичгэвтэр. Ийнхүү ахмадууд дөрвөн жил тэтгэврээ нэмүүлж чадсангүй. Авдаг хэдэн төгрөг нь аяга цайныхаа сүү, боорцогонд хүрэхтэй үгүйтэй болоод удлаа.

Манай улс цар тахалд дарлуулж, урд хөрш хилээ хааж хэдэн сар болсон, нүүрс тээвэр нь зогсонги байдалд орсон маш хүнд хэцүү цаг үед эдийн засгаа асар өөдрөгөөр төсөөлж 18 тэрбумын орлого төвлөрүүлэх төсөв баталчихсан. Энэ бол Монгол Улсын түүхэнд анх удаа ийм их хэмжээний төсөв баталсан тохиолдол.

Гэтэл төсөв нь их байлаа гээд хангалуун сайхан зүйлс төлөвлөөгүй. Бүх салбарт төсвийн хязгаарлалт, таналт хийж, барилга байшинд хөрөнгө оруулалт хийхгүй, хөгжлийн төсөв болгоно. Дэд бүтцээ сайжруулна хэмээсэн.

Үүнийхээ хүрээнд төсвийн төслийг боловсруулахдаа Сангийн яам нэг УИХ-ын гишүүнээс дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын саналыг авсан байдаг. Өөрөөр хэлбэл нэг гишүүн тойрогтоо дөрвөн тэрбумын ажил хийх санал өгч, батлуулцгаасан. Гишүүд ч үүнд маш их баярлаж, дэвхцэх нь холгүй байсан гэхэд хилсдэхгүй.

Гэвч хамгийн ичмээр нь олонхоороо хүч түрж, улсын бүх мөнгийг хувааж идэж, зарцуулж буй МАН-ынхан ахмадуудаасаа 20-30 мянган төгрөг харамлаад дөрвөн жил болж буй нь энэ. 2022 онд ахмадууд маань авдаг цөөхөн төгрөгөө амьдралдаа хүргэх гэж их л зовох нь.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

наад МАН -аа 2024 оны сонгуулиар гудаижинд гаргаад өг. Одоо нөхдүүдийн чинь нүд сохроод чтх нь дүлийрсэн бололтой.

Барууны үзлээр бол ...?
Барууны үзлээр бол ...?
Reply to  Зочин

МАН өнөөдөр савал хийвэл ахмадаа гадуураж залуусаа дэмжинэ гэдэг. Үе үеийн засгаас хөгшчүүдээ илтэд гадуурахдагүй, залуусаа хөгжүүлэхэд ямагт анхаарч ирсэн

Зочин
Зочин

Ахмадууд та нар МАН-д саналаа өгөөд байдаг бил үү хохь чинь.

Зочин
Зочин

ahmaduud uursduu ed nariiga songoj gargaj iree bizdee odoo hohi chine l gey daa

Зочин
Зочин

Гишүүдэд 4 тэрбум төгрөг өглөө гээд тэд ямар чухал ажил хийх гээд байгаа юм бэ? Ахмадууд нь хийдгээ хийсэн одоо авдагаа авмаар байна.Бидний татварын мөнгийг луйвардсан Ундармаагаас мөнгийг авч ахмадуудын тэтгэврийг нэмэхийг Засгийн газраас шаардаж бна.Мөн 76 гишүүнд 4 тэрбум төгрөг өгч байхаар өөр чухал ажлуудад зарцуулах хэрэгтэй.

Зочин
Зочин

Ээ хөөрхий ахмадууд нь МАН-д саналаа өгөхгүй бод угаасаа МАН нэг ч суудал авч чадахгүй шүү дээ

Зочин
Зочин

man man geed uhchihgeed baidag odoo ingeed uhejdee teguul

Зочин
Зочин

hugshiduud uursduu uuil laiga edelj baigaa ni ene

Зочин
Зочин

humuusiig ingej l 10han myngaar hudaldaj avj bgamda

Иргэн
Иргэн

Үхээд үлдсэн хэдэд чинь 2024 оны сонгуулийн өмнө цөөн хэдэн төгрөгөөр молиго үмхүүлнээ.

зочин
зочин

Банкуудад байршуулаад алдсан гэх мөнгөө олж аваач Тэр авлагыг барагдуулах тал дээр ажиллаач.Төсвийн мөнгөөр хөшөө цогцолборт зарцуулахаа болъё.НББХ ны дарга Оюунчимэг ахмадын тэтгэвэрийн талаар юу ч дуугарахгүй байгаа шүү дэээ

Зочин
Зочин

А тэр 76 бол : - таргалуулж байгаад идшинд \ ШОРОНД \ явах малууд ...

Зочин
Зочин

2024 оны сонгуульд МАН : - " тэтгэвэр нэмнэ гэсэн АМЛАЛТ өгөх юм байна л даа ....

Зочин
Зочин

Цалин тэтгэвэр нэмэхгүй бол огцор

Зочин
Зочин

Цалин тэтгэвэр нэмэх гэсэн оролдлого гаргасан сайд болоод хэн нэгэнийг огцоруулна, МАН!

Зочин
Зочин

oorosdoo xeden sayaar xereglej 20-30 mynga xaramlaj genee

Зочин
Зочин

МАН ичихээ байж дээ.Гишүүн бүрд 4 тэр бум өгм
Сөн байж ахмадаа ад үзээд та нар 2024 оны сонгуульд ялна гэж горьд.

Зочин
Зочин

Сонгуулийн өмнөхөн л амь орж халамжилж эхэлнэ л дээ, үүнээс наана бол худлаа.

Үл таалагч
Үл таалагч

Ахмадууд маань тэмцэл хийдэггүй, сулавтар бна. Юмны үнэ нэмэгдээд байхад ч чимээгүй газар ширтсээр л явдаг. Сонгууль дөхөхөөр өгсөн гурил будаанд нь болоод саналаа өгчихдөг гэмтэй. Өвдөж шаналаад эмнэлэгт очиход оргүй гээд очерь хүлээхэд зарим эмнэлгийнхэн танил, ар хаалгаа хэвтүүлээд гаргачихна. Банк, дэлгүүрт очерьлоход зарим залуучууд урдуур хойгуур гүйгээд аль хэдийн үйлчлүүлээд гараад явчихна. Автобус унаанд бол залуучууд нь нүүрээ таглаад хараагүй царайлна. Алсын хараа уриатай залуучууд нь хэзээ эдийн засгаа сайжруулж, бүтээн байгуулалтаа хийж төлөвших юм бол доо? Хий хоосон лоозон битгий байгаасай гэж хүсч бна.

Өндөр настан
Өндөр настан

2023 онд хэдэн бор юм нэмж амьд үлдсэн болоод шинэ тэтгэвэртэнгүүдийн саналыг авах башир аргаа...

Зочин
Зочин

350000 ийн сарын тэтгэвэртэй хөөрхий хөгшчүүл МАН-ын сонгуулийн ард асаалттай танк шиг байдаг биш билүү НӨГӨӨ ӨӨХ ӨГСӨН ХҮНТЭЙ ӨӨД УРУУГҮЙ ЗАРГАЛДАНА ГЭГЧ Л ЁСТОЙ ЭНЭ БАЙХДАА.350000 тай ХӨГШЧҮҮЛ ОДОО МАН д огтоос хэрэггүй болжээ хөөрхийдөө харамсмаар зүйл үүнээс өөр хаана ч алгадаа

Чимэгсайхан
Чимэгсайхан

үнэн шүү. Баттулга тэтгэвэрийн зээл нэг улаа тэглэж өгсөн олон амхадуудыг амьдрах баталгаа болсон ман нам ч өлсгөж алах нь дээ .????

Зочин
Зочин

MAHiinhan hoolond het chadaj galzuu uvchin tusjee tur barij chadahgui ideh uuhiin dond avtaad gudamjind hevteh tcagaa tsagaa huleeh bui zaa

Хэрлэн
Хэрлэн

Хохь нь ээ.Ахмад настангууд ихэнх нь 76 гишүүдийг сонгосон.Сонгогдоогүй бие даагч мундаг залуучууд их байсан.Одоо яая гэхэвдээ..Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй.350000 амьдраад 2024 онтой золго доо.2024 онд 20,30 мянга нэмээд санал авах бхдаа.

Зочин
Зочин

Үгүй ээ , манай МАН ухаантай , стратегич - улмаар : АЛСЫН ХАРАА ... 2024 оны сонгуульд сонгогчид оо УЯЖ БАЙГАА ЮМ - СОЙЖ БАЙГАА юм . Уяа , сойлгыг нь тааруулж \ 4 жил ӨЛСГӨЖ \ байгаад өвс \ ТЭТГЭВЭР НЭМЭХ \ харуулахад үмхлэхгүй \ МАН -д САНАЛАА ӨГӨХ \ яахав ...

Иргэн
Иргэн

МАН 2024оны сонгуулийн өмнө гэнэт мөнгөтэй болоод нэр дэвшсэн хүн болгон цалин тэтгэвэр нэмнэ гэж амлалт, мөриын хөтөлбөр гаргаад л сүртэй гээч сурталчилгаа хийхээр бэлдэж байгаа ажилгаа явагдаж байна даа.гишүүд авсан 4 тэр бумаараа юу хийх ард түмнээ хулихдахаа л бодож байгаа байхдаа амьдралд хэрэгтэй юм өнгөрсөн 2жилд юу ч хийсэнгүй.ахмадуудаа өлбөрч үхэхийг хүлэээж байгаа юм биш үү

Холбоотой мэдээ

Back to top button