Нийгмийн
Монгол банк: Манай ажилтнууд хоолны хордлого аваагүй

Монголбанкны 40 орчим ажилтан өнөөдөр /2022.05.10/ хоолны хордлогод орсон, үүнийгээ нууцалж буй гэх мэдээлэл гарсан.
Бид энэ талаар эх сурвалжаас тодрууллаа.
-Монгол банкны 40 ажилтан цайны газраасаа хооллож, хоолны хордлогод орсон гэх мэдээлэл байна. Энэ талаар?
-Тэгж 40 хүн хордсон юм байхгүй, худал мэдээлэл шүү. Өнөөдөр нэг ажилтан өдөр дотор нь муухайрч, бөөлжсөн гэсэн.
-Тухайн ажилтан юунаас болж бөөлжсөн юм бол?
-Мэдэхгүй ээ. Хаанаас юу идснийг мэдэхгүй. Манай ажилчид хоолны хордлого аваагүй.
С.СУВДАНСОНОР












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ариунаа худал мэдээлэл өгөхөө боль. Хордсон нь үнэн шүү дээ