“Хөнгөн галт тэргийг өрийн таазанд нөлөөлөхгүйгээр санхүүжүүлэх боломжтой”

Өнөөдөр /2022.05.18/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлэл өгсөн.
Энэ үеэр LRT буюу хөнгөн галт тэргийг Улаанбаатар хотод нэвтрүүлэх асуудлын талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Хөнгөн галт тэрэг заавал хэрэгтэй. Би хийхгүй ч өөр хотын дарга хийж л таарна. Шуурхай бөгөөд хурдтайгаар хийхгүй бол 2024 онд Улаанбаатар хотын замын хөдөлгөөн тэг зогсоно. Замын хөдөлгөөнд оролцоод л таг зогсоно гэсэн үг.
Санхүүжилт дээр баталгаа гаргахаар л энэ төслийг УИХ-д оруулж ирсэн. Үүнийг санхүүгийн хэрэгслүүдийг ашиглаж, улсын өрийн таазад нөлөөлөхгүйгээр санхүүжүүлэх бүрэн боломжтой. Ийм тооцооллуудыг гаргачихсан байгаа. “Таван толгой”-н нүүрсний борлуулалтын тодорхой хувийг өгдөг ч юм уу. Хөнгөн галт тэрэг бол зөвхөн Д.Сумъяабазарт хэрэгтэй зүйл биш” гэлээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
тэнэгт