Сумын заан цолтнуудын барилдаанд М.Цэрэн анх удаа түрүүллээ

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн хаалтын барилдаанд 512 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй Мөнхбатын Цэрэн анх удаа түрүүллээ.

Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, “Хилчин” спорт хороо, 208 дугаар тусгай салбар, “Хан Хэнтий аварга” дэвжээний бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй Дэлгэрийн Цэрэнням дөрөв дэх удаагаа үзүүрлэв.
Их шөвөгт Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Их Богд” дэвжээний бөх, сумын баяр наадмын дөрвөн түрүүтэй Б.Бат -Эрдэнэ, Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, “Таван толгой” ХХК, “Хур эрдэнэ баялаг” ХХК, “Говийн хүчтэн” дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй М.Буяндэлгэр нар шалгарлаа.
Дунд шөвгийн наймд сумын заан Б.Тожил, Б.Боорчи, Д.Эрдэнэчулуун, Б.Цагаанбанди нар үлдэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.