УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнэ УБТЗ-ын 50+1 хувийг авч ирэх зорилго өвөртлөөд мордоно

"Дорнын эдийн засгийн форум"-ын ээлжит VII чуулган өчигдөр /2022.09.05/ ОХУ-ын Владивосток хотноо эхэлсэн бөгөөд 08-ныг хүртэл үргэлжилнэ. Тус чуулга уулзалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцохоор өнөөдөр /2022.09.06/ ОХУ-ыг зорьж буй юм. Төрийн өндөр дээд албан тушаалтнууд оролцох тус чуулганы үеэр Л.Оюун-Эрдэнэ сайд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах товтой байна.

Энэхүү уулзалтаар:

  • Нэгдүгээрт: Эгийн голын УЦС
  • Хоёрдугаарт: УБТЗ ХНН-ийн Монгол талд 1 хувийг авч ирэх асуудал
  • Гуравдугаарт: Шатахуун импортын хэмжээ болоод үнийн асуудал гэсэн чиглэлүүдээр ярилцана гэсэн хүлээлттэй байгаа юм.

Хоёр улсын томоохон айлчлалын бэлтгэл ажил болгож, урьдчилан уулзалт зохион байгуулагддаг. Эл бэлтгэл ажлын уулзалт өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт /2022.09.02/ Их тэнгэрт болжээ.

Их тэнгэр дэхь уулзалтад “Роснефть” компанийн захирал И.И.Сечин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж "шатахууны асуудал ярилцаад буцсан" гэгдэж байгаа юм. Тэгэхээр ОХУ-д хийх уулзалтаар шатахууны нийлүүлэлт үнийн асуудалд онцгой анхаарах нь.

Одоо эзэмшиж буй 50 хувиа ядаж 51 болгох таатай цагийг хүлээсээр асар удаж буй. Энэ удаад эл асуудлыг хөндөх сурагтай. Хойд хөрштэй учраа олж 50 хувиа 51 болгож 1949 оны гэрээг өөрчлүүлж чадвал транзит тээвэр, Монгол Улс авах ёстой татваруудаа авдаг болохоор байгаа билээ. Энэ утгаараа эл сэдэв чих тавих хамгийн чухал асуудал юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

amjilt huseyee

Зочин
Зочин

Za tomor zam dampuurch

Зочин
Зочин

төмөр зам чинь 49% 51% байдаг биш билүү

Зочин
Зочин

2 дахь нь чухал асуулт байна

манайх
манайх

50 % ийг нь худалдаж аваад 100% манайх дангаараа эзэмших хэрэгтэй 2 ийн хооронд 1% иар яах юм

Холбоотой мэдээ

Back to top button