Нефтийн үйлдвэрээ гурван сайд дамжиж ярьсан, Энэтхэгийн элчин сайд хөөрхий

Энэтхэгчүүд манай улсад газрын тосны үйлдвэр барьчих гэж зүдэхдээ гурван сайдын нүүр үзчихлээ. Тодруулбал, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх 2019 оноос хойш өдгөөг хүртэл УУХҮ-ийн яамны гурван ч сайдтай нүүр тулав.
Хамгийн эхнийх нь Д.Сумъяабазар. Тэрбээр УУХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа 2019 оны гуравдугаар сарын 13-ны өдөр М.П.Сингхтэй уулзалдсан. Хотын дарга болоод ч мөн 2020 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр уулзжээ.
Түүний дараа УУХҮ-ийн сайдаар томилогдсон Г.Ёндон 2020 оны наймдугаар сарын 07-нд уулзсан байна.
М.П.Сингх хамгийн сүүлд УУХҮ-ийн сайдаар томилогдоод хэдхэн хонож буй Ж.Ганбааатартай уулзав.
Тэднээс гадна Шадар сайд С.Амарсайхантай ч уулзсан байдаг.
Мэдээж бүгдэнтэй нь газрын тос боловсруулах үйлдвэрийн хэрэгжилтийн явц, төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой тулгамдаж буй асуудлуудаа ярилцсан.
Ганц үйлдвэр барихын хооронд монголчууд гурван сайд сольчихож байгаа энэ. Элчин сайд М.П.Сингх гайхаж байгаа байх. Нэг төслөө гурван сайдын нүүр дамнуулан танилцуулах, ярилцах, төлөвлөх төвөгтэй. Эхлүүлсэн нь ажил нь хэд хэдэн сайдын гар дамжчихдаг. Эцэстээ тэр нь урагшилдаггүй. Манай засгийн тогтворгүй байдал, залгамж халаагүй төрийн нүүр царай гаднынханд чухам хэцүүхэн санагддаг биз ээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.