УЛС ТӨР

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын нээлтэд Х.Баттулгын андууд оролцож байна

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын нээлт болж байна. Төмөр замын бүтээн байгуулалтыг 2020 онд эхлүүлсэн бөгөөд төслийн гүйцэтгэгчээр “Бодь интернэшнл” ХХК, захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК ажилласан. 

Нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй албаныхан оролцож байна. Мөн экс Ерөнхийлөгч Х.Баттулгын андууд оролцож байгаа юм. Тодруулбал,

Захиалагчаар "Тавантолгой төмөр зам” ХХК ажилласан.

"Ерөнхийлөгчөөс Хөдөлмөрийн баатар” гэгдэж байсан тус компанийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал ч зохих шагналаа авсан.

Гүйцэтгэгчээр "Бодь интернэшнл" групп ажилласан.

Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, өнөөгийн Богд хаан төмөр зам дээр хүртэл үнэмлэхүй нөлөөтэй оролцож буй Голомтын гэгддэг Д.Баясгалан Гавьяат эдийн засагч болсон түүхтэй.

Санхүүжүүлэгчээр “Эрдэнэс Тавантолгой” компани ажилласан.

Засгийн газарт шууд харьяалагддаг “Эрдэнэс Тавантолгой” компаниас төмөр замын мөнгө гарсан. Энэ утгаараа Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад түүний хүмүүс нь “Эрдэнэс Тавантолгой”-н Б.Ганхуягийн учрыг олох гэж эцэстээ Гавьяатаар энгэрийг нь цоолсон.

Хөшигний ард төмөр замын ажил гүйцэтгэж, шийдвэр гаргаж, гарын үсэг зурж буй МТЗ-ын захирал Р.Батсүх, “Тавантолгой төмөр зам” компанийн захирал Н.Удаанжаргал, “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлага Б.Ганхуяг нар Х.Баттулгын нэрээр мөнгөний зарцуулалтад өндөр нөлөөтэй оролцсон гэгддэг билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Heden luivarchid niilj buteen baiguulalt neriin door ulsiin hurungiig huvaaj idsen um bizdee?

Del
Del

хэдэн жил барих гэлдэрэв тэгэхэд наушиKаас замын үд хүртэл хоёр жил гаруй энэ төмөр замыг барисан шүү дээ даанч хэрэг алга

Зочин
Зочин

Дарханы зам энэ2 гэж гацсан гацаасан ажил бнаа энэнээс болж ард түмэн л хохирно дарга нар хожино

Зочин
Зочин

Цаазаар аваач хулгайч луйварчин урвагч нарыг

Зочин
Зочин

Ali 2008 ond exleed 2012 ond ashiglaltad orox baisan tumur zamiig tank gej gatsaagsad etsest ni ulsiig xoxirooj xoxirooj uursduu olon jiliin daraa barisan ner zuudeg baix ni. Xugjliig gatsaagsad bol ed nar yum baina.

Зочин
Зочин

Хятад руу гарж байгаа зам яагаад өргөн царигтай юм, бас танк уу...кк

Иргэн
Иргэн

ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ КОМПАНИЙ ХАХАЖ ЦАЦСАН МӨНГӨӨР ХИЙЖ БАЙГАА ЮМ ЧИНЬЬ ХИЙЛГҮЙ ДЭЭ . ИХ Ч ЗООС КАРМАЙЛАЙ БАЙЛГҮЙ ЭЗЭН НЬ ЯМАР ХАНАЖ ЦАДАХ БИШ БИРДИ

Soli
Soli

Энэ хэдийг яах уу, үнэхээр үү эсвэл

Холбоотой мэдээ

Back to top button