УЛС ТӨР

Импортыг татвараар боомилох Х.Болорчулуун сайдын үг

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун ажлаа авсан эхний өдрөө махны үнэ мэдэхгүй онигоонд орсон. Тэгвэл энэ удаад тэрбээр дахин шүүмжлэлд өртөж эхэллээ.

Тодруулбал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай танилцаж, цаашдын бодлого чиглэлийн талаар санал солилцсон байна.

Энэ үеэрээ “Дотоодын үйлдвэрлэлийн импортын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээс хамгаалахын тулд татварыг 20-30 хувьд хүргэх шаардлагатай. Эхний ээлжид импортыг орлох дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ хангах боломжтой хүнсний бүтээгдэхүүний татварыг үе шаттай нэмэгдүүлнэ. Сайдын хувьд мөрийн хөтөлбөр болгон ашиглана” хэмээн ярьсан байгаа юм.

Түүний энэ амнаасаа унагасан үгийг "Бид үйлдвэрлэхгүй, хөгжихгүй байгаа шалтгаан нь ерөөсөө л импортын бараа юм байх" хэмээн шүүмжилж байна. Тиймээс л импортыг татвараар боомилох гэнэ, шинэхэн сайд.

Үйлдвэрлэл хөгжихгүй, хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байгаа орон зайг импортоор нөхсөөр асар удаж байгаа нь үнэн. Үйлдвэрлэлээ хөгжүүлээд импортын барааг бут цохьё гэж ярьдаг сайд, дарга, УИХ-ын гишүүн байдаггүй нь бидний эмгэнэл болохоор тэр байх.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сайдын зөв. Үйлдвэрлэж сурах хэрэгтэй

Зочин
Зочин

Шинэ сайд зөв бодлого барьж байгаа юм байна. Энэ бол маш зөв бодлого. Бодлогын яам, ийм л зүйл хийх хэрэгтэй. Энэ хэдхэн импортлогчидын сэтгэглийг битгий тоо. Өөрсдөө хүнснийхээ бүтээгдэхүүнийг тариад, болвсруулаад идчихдэг болмоор байна. Алийн болгон хүний гар харж, химийн бордоогоор бордсон хортой хүнс хэргэлж, эрүүл мэнд, амь насаараа хохирч байх ёстой гэж? Зоригтой тууштай ажлаарай.

Зочин
Зочин

Хуцаад байлдаа. Ийм юмнууд л биднийг алаад байгаа юм шүүдээ.Огцруулах хэрэгтэй.Амьдралаас тасарцан гарууд байх юмаа.

Зочин
Зочин

Яанаа нээрээ газар яаж гишгэж явдагаа мэддэг боловуу ......

Зочин
Зочин

Амьдрал мэдэхгүй ац байна ш дээ,

иргэн
иргэн

Яандаа. Ийм л хүн Монголын ХАА, хөнгөн үйлдвэрийг хариуцаж байна.

Зочин
Зочин

Импорт их хийсэн улс хөгжлөө гэж хаана сонссон малнууд вэ. Бүх мөнгө гадагш урсч байхад яаж хуримтлал бий болох юм бэ? Дотоод үйлдвэрлэлийг дэмжих сайдын зөв.

иргэн
иргэн

Сайд гэж нэг нөхөр гарч ирээд л үйлдвэрлэ гэхээр бүгд үйлдэрлэдэг болчихдог юм уу, битгий хуцаад байгаарай, тэр өмөөрөөд байгаа сайдтайгаа зайлаарай.

Дангаасүрэн
Дангаасүрэн

Наад нөхөр чинь ажлаа мэдэхгүй ээ.Энэ салбарыг нураана даа....

Зочин
Зочин

Гэнэт томорсон нөхдүүд урд нь хэн байснаа мартлаа гэж үү

Zochin
Zochin

Minii medeh Umnud Solongos tarialanchidaa demjeed gadnaas 1 shirhig tsagaan budaa oruuldaggui.

Ханд
Ханд

Энэ нөхрөөс олигтой юм гарахгүй ээ, огцруул

Зочин
Зочин

Гаднаас оруулж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүдэд хатуу хяналт тавьж татварыг нь нэмэх нь зөв.Хичнээн жил ард түмнээ хордуулж байна.Энийг монголчууд өөрсдөө хийдэг.Тэрнээс хэн ч хямд үнэтэй,хог авчирч ард түмэндээ шах гэж шаардаагүй.

иргэн
иргэн

Энэ эргүүнүүдээ эргүүлээд татаад гэрт амдруулж, 20000 төг амьдардаг ШоУ нд оуулаач ?!!!!!!!!ёмтой эргүү тасарсан юмуу хүнзараад бэлэн юманд умсан муу цараыг нь харвал ядуу юм дторхи нбүр хэрэг алга !!!!!!!!!Оюун эрджнэ хийиэй онгироо драк огцом шийд гаргадаг эргэдэг тоглоом !!!!!

Иргэн
Иргэн

ШИНЭ САЙД ЗӨВ БОДЛРГО ЯВУУЛАХ ГЭЖ БАЙНА. БҮҮ ШАНТРААРАЙ. ИНГЭЖ БАЙЖ Л ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛ БОСНО.

Холбоотой мэдээ

Back to top button