НИЙГЭМ

МИАТ-ийн онгоц ослын буулт хийгээгүй ч, газардалгүй хоёр цаг эргэлджээ

Олон нийтийн цахим сүлжээнд өчигдөр /2022.09.12/ "Улаанбаатар-Франкфурт чиглэл нисэх гэж байсан МИАТ-ийн онгоц ослын буулт хийжээ. Агаарт хөөрсөн онгоц бууж чадахгүй, гурван цаг эргэлдэж байгаад бууж, гурван цаг саатаад буцаад ниссэн" гэх мэдээлэл цацагдаад байна.

Тэгвэл бид энэ талаарх мэдээллийн дагуу эх сурвалжийн түвшинд нягталж үзлээ.

Ингэхэд онгоц ослын буулт ХИЙГЭЭГҮЙ байна. Харин онгоц нисэхээр хөөрөх үед нууц буюу туслах запас хөдөлгүүрийн тосны заалт асжээ. Улмаар буцаж буугаад тухайн заалтыг шалган, генератороо сольж тавиад буцаад ниссэн байна.

Харин онгоц газардахад тохиромжтой жин гэж байдаг аж. Холын замд гарах гэж байсан дүүрэн шатахуунтай онгоц тухайн жиндээ хүрэхийн тулд агаарт хоёр цаг гаруй эргэлдэж, шатахуун зарцуулсан нь энэ юм байна.

Тиймээс энэхүү буулт ослынх биш, нислэгийн өмнө аюулгүй байдлаа маш сайн бодолцон газардаж, заасан алдааг засаад хөөрсөн үйлдэл хэмээн эх сурвалж бататгалаа.

Хоёр цаг эргэлдэж, алдаагаа засаад хөөрсөн онгоц Франкфуртаас өнөөдөр /2022.09.13/ ирэх аж. Франфуртаас ирээд шууд Туркийн Истанбул руу хүлгийн жолоо залах юм байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

янз бүрийн осол болж хүн эндэж бэртэж гэмтээгүй л бол иймэрхүү юм байх шдэээ

Зочин
Зочин

Манай нисгэгч нар шиг утаан дунд буулт хийдэг нисгэгч нар хаана ч байхгүй

Зочин
Зочин

Ynz buriiin ym l bolooogvi bol yaamai daa

Зочин
Зочин

nisgegchid maani mundag shvvv mash sain tootsoololt hiijeee

Мягийй
Мягийй

Аа ёстой аймаар бдийн бна лээ 20 оны 7/2 нь өдөр Сеулээс Уб чиглэлийн онгоц Хөх хотод ослын буулт хийсэн манай нисэгчид үнэхээр чадалтай юм бна лээ ????

Холбоотой мэдээ

Back to top button