Түгжрэлийн асуудалд Ж.Сүхбаатар Д.Сумъяабазараас ТОМ

Ж.Сүхбаатар шинээр бүрдсэн Засгийн газарт Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах хороон дарга гэх статустай орж ирсэн. Түүнийг ийн орж ирэхэд Нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагчийн ажил үүрэгтэй давхцах уу, эрх мэдлийн хувьд хэн нь "том" бэ гэх асуудал яригдсан, анхаарал татсан.
Тэгвэл өчигдрийн /2022.09.14/ Засгийн газрын хуралдаанаар Ж.Сүхбаатар тэргүүтэй яамгүй ажиллах гурван сайдын ажлын албыг баталсан билээ.
Үүний дараа Хотын мээр Д.Сумъяабазар, түгжрэл хариуцсан сайд Ж.Сүхбаатар хоёр албан тушаалын статусын хувьд чухам хэн нь том болох нь тодорхой болсон гэж хэлж болно.
Тодруулбал, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах хороон дарга Ж.Сүхбаатар нь хороондоо 32 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллана. Эл хорооны Нарийн бичгийн даргаар Хотын дарга Д.Сумъяабазар ажиллана гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлсэн билээ.
Тэгэхээр хотын түгжрэлийн асуудалд Ж.Сүхбаатар сайд арай өргөн хүрээний эрх мэдэлтэйгээр ажиллана гэсэн үг аж. Харин тэрбээр сайдын ажлын албандаа зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажиллах юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хотын даргаа!!!нийтийн тээвэрт явж буй автобуснуудаа угааж цэвэрлээчээ!! үнэртэхгүй юм алга маш их бохир б на суудлын бүрээс гэж найгүй дайр болсон хир !!!
Хуралдаж үүрэг даалгавар өгснөөр замын түгжрэл арилдаг бсан бол Монголчууд бид чинь стрессгүй,замын түгжрэлгүй хотод амар жимэр амьдарч байх байлаа.Түгжрэлийг бууруулах алба,бүтэц,толгой нь томорч данхайн төсөв санхүү нь нэмэгдсэнээр түгжрэл буурахгүй байхөө!!!
Анх Сумъяабазар дарга маань би түгжрэлийг бууруулж чадна гээд ам өгөөд байгаагүй билүү.
Хамгийн эхлээд автобусны тоог нэм, Төрийн албан хаагчдыг машинтай ирж зогсоолд тавихыг хорь, ...Оюутолгойн хөрөнгөөрөө метро тавиул......гэхдээ та нар хийж чадахгүй...сэтгэлгүй Мангасууд
Сайд томилоод түгжрэл арилах уу Өөр юм сэтгээч
Худлаа баахан хуралдана даа....сонгуулийн шоу ...биз дээ
Сургуул албан байгууллагууд ажлын болон хичээлийн цагуудыг дор хаяж 2 цагийн зөрүүтэй болгох хэрэгтэй тэгэж байж зөрж байж түгрэхгүй
Амныхаа зоргоор амьдралаас тасарсан,зүйл ярихгүй,идэж уухаа урьдал болголгүй,сайн ажиллах хэрэгтэй.
Сумьяаа өрөө төлөөч ээ......үхсэн хатсаны түгжрэл ...наад ажлаа өгөөч..............
Том жижиг гэдэг нь Монголчуудын л сэтгэлгээ юмдаа түгжрэл бууруулах нэрээр хөрөнгө зарж байхаар чадахгүй бол Нийслэлээ нүүлгэмээр юм ИХ, ЗГ-ыг шилжүүлэхэд л болоо харин очих газрынхаа төлөвлөлтийг ар өврийн хаалгагүй олигтойхон хийчих хэрэгтэй.
Сумиа барахгүй байна гэж бодохгүй нь харамсалтай. Он санал гаргаад буумаар юм.
Еренхийдее Сумьяабазар явцгуй болчихлоо гэж ойлгох уу, ер нь тэгээд ярихаас еереер юу ч хийсэнгуй дээ хеерхий, унэхээр чадвар нь дутлаа доо
Түгжрэл яах вэ тэгсгээд орой болохоор учраа олдог. Цахилгаан дулааны асуудлаа шийдэж чадахгүй бол хамгийн хоолойд тулсан асуудал чинь тэр шүү
2022 оны төсөвт суулгасан \ зөвхөн хотын түгжрэлийг арилгахад зориулсан \ 486 ТЭРБУМ - ын ТАЙЛАНГ Оюунэрдэнэ ЕС - оос лл иргэд нэхэх болно . Энд тэнд очиж ХУДЛАА АМЛААД л бөх сумыбузар мэтээр өөрийнхээ ирээдүйнхээ санхүүжилтыг хийлгээд байж болохгүй ш дээ - ЕС өө ... ??? Түмэн олон нүдтэй - олон хавар нэгэндээ ...
Түүхэнд нэр бичигдэх сайд гэж. Ичихгүй л юмаа
Домог болохоор ажилтай , долоон хүнтэй догь газар бий болжээ.