УЛС ТӨР

Их Британиас Япон руу: Дипломат бодлогыг өргөх хүндэтгэлийн ёслолууд

Сүүлийн өдрүүдэд Монгол төрийн дипломат бодлого нээлттэй олон талт бөгөөд соёлын хүндэтгэлт шинж чанар луу тэмүүлэх болов. ШХАБ-д нэгдэх, эс нэгдэх тухай маргаантай асуудлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гурван улсын уулзалттай Самарканд дахь хурлын үеэр нэг мөр илэрхийлсэн. "Ажиглагчийн статустай байна" гэдгээ.

Харин өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Их Британийн хатан хаан Элизабет III-ыг оршоох хүндэтгэлийн ёслолд оролцлоо. Үүнийхээ дараа Япон Улсыг зорьж, тус улсын ерөнхий сайд асан Шинзо Абэг мөн тэнгэрийн замд нь үдэх ёслолд оролцохоор төлөвлөжээ.

Хатан хаан Элизабет III, Шинзо Абэ нарын хувьд манай улсын хувьд гуравдагч хөршид тооцогдох томоохон гүрнүүдийн түүхэн удирдагчид байлаа. Тэднийг оршоох хүндэтгэлийн ёслол нь тухайн улс, ард түмний соёл, итгэл үнэмшлийн хувьд чухал байр суурь эзлэх үйл ажиллагаа юм. Харин дипломат ёсонд бусад улс гүрнүүдийн удирдагч эмгэнэлийн захидал бичих нь эвтэй, найрсаг харилцааг илэрхийлдэг бөгөөд гадаад харилцааны хувьд ус, агаар мэт чухаг элемент болдог.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр хүндэтгэлийн ёслолд оролцохоор шийдсэн нь дипломат бодлогод эерэг нөлөө үзүүлэх сайн талтай. Учир нь, хүчирхэг хоёр хөрштэй манай улсын хувьд гуравдагч хөршүүдээ "тойглох" нь туйлширч, орхигдуулж боломгүй бодлого болдог билээ.

Геополитикийн хувьд олон улсын харилцааны олон "бичигдээгүй хууль" үйлчилдэг байрлалтай манай улсын гадаад бодлого ийм "мэдрэмжлэг" чиглэлдээ унтаа байдалд ороод байсан билээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

daraa ni mongoldoo irj ediin zasgiinhaa ajil yavdald orolts doo

Зочин
Зочин

Эсгий хийх газар нохой хэрэггүй ээ гэж.. Чамайг таних ч үгүй. Битгий доншуучлаад бай. Яасан завтай юм.

Зочин
Зочин

Uur hiih ajil oldohgvi bnuu saidaa

Зочин
Зочин

эрүүл юмуу хаашаа юм гэмгүй иргэдийг суллаачээ ямар хэцүү юм бэ тайван амьдрах арга алга

Зочин
Зочин

эхлээд дотоод асуудлаа шийдцгээ,зуун задгай ,жаран хагархай байна.гадаад асуудлаа дараа болго..............маш их ажил энэ улс оронд чини байна шүү дээ.

Зочин
Зочин

хаа хол нэг эмгэн нас барахад эмгэнэл илэрхийлхээр зардал гаргахаар утсаар яривал барав тэгж явахаар газар нутгийнхаа төлөө тэмцэж байгаа малчидтайгаа очоод нэгдсэн дээрдээ сайдаа

Зочин
Зочин

Энд оролцох нь зөв шүү. Том гүрний нөлөө том л байдаг.

Зочин
Зочин

Явах нь зөв.Гадаад харилцааг Орос хятадаар төсөөлж болохгүй

Зочин
Зочин

ёстой зөв шүү

Зочин
Зочин

Ажлаа хийгээч дээ

Зочин
Зочин

Оюун-Эрдэнээс мэдлэг чадвар шаардаад байхааргүй ажил байна. Энэ хүн хамгийн сайн хийж чадах ажлаа л хийж байна. Олон улсын түвшинд өөр ажил хийх гэхээр толгой нь хүрэхгүй болохоор чадах юмаа үлдээхгүй хийж байна.

Зочин
Зочин

Л.Оюун-Эрдэнэ сайд зөв зүйл хийж байгаа учир ард түмэн бид талархах ёстой юм . Баярлалаа

Холбоотой мэдээ

Back to top button