УЛС ТӨР

Засгийн газар 14.00 цагт хуралдахаар товложээ

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаанаа хийдэг билээ. Гэхдээ өчигдрийн /2022.09.21/ хуралдаан хойшилж, өнөөдөр болгож хойшлуулсан.

Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Лондонгоос ирээгүй байсан юм.

Тэрбээр энэ сарын 19-ний өдөр буюу өнгөрсөн даваа гарагт II Элизабет Хатан хааныг сүүлчийн замд нь үдэх Төрийн оршуулгын ёслолд Монгол Улсыг төлөөлж оролцож, Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлсэн билээ.

Засгийн тэргүүн өнөөдөр /2022.09.22/ ирсэн бөгөөд 14.00 цагаас хуралдаж эхлэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button