УЛС ТӨР

АН-ыг хагаралдуулах УДШ-ийн тактик: С.Эрдэнэ, Ө.Шижир нарыг бүртгэсэнгүй

Хоёр хуваагдсан Арчдилсан нам эвлэрэх сөхөөгүй хэвээр. Хоёр ч сонгууль дамнан хагаралдсан тэдний өмнө 2024 оны сонгууль ойртсоор. Энэ байдлаараа эвлэрэхгүй хэвээр ч угтах магадлал өндөр. Тэд хайнаа УДШ-ээр хагалуулах гэж хэд хэдэн удаа хандсан.

Гэхдээ алиныг нь ч бүртгэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл дотооддоо учраа ол гэсэн маягаар хэрүүлийн алимыг дунд хаяж өгч, хагаралдуулсаар байгаа гэж харагддаг. Энэ удаад ч тэр ёсоор боллоо.

Тодруулбал, АН-ын дарга буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх хүнээр С.Эрдэнийг бүртгээгүй. Тэгвэл Х.Баттулга талаас Ө.Шижирийг ч АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх хүнээр бүртгэх боломжгүй гэж үзсэн байна.

УДШ өнөөдөр /2022.09.27/ нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэй хурлаар тэдний хүсэлтийг хэлэлцээд "хүлээж авах боломжгүй хэмээн буцааж” шийдвэрлэсэн ажээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

гоё

Зочин
Зочин

ИЙНХҮҮ САНЖААСҮРЭНГИЙН ЗОРИГ АГСНЫ ҮНДЭС СУУРИЙГ НЬ ЗӨВ ТАВЬЖ МОНГОЛД АРДЧИЛАЛЫН САЛХИЙГ СЭВЭЛЗҮҮЛСЭН ЭНЭ НАМ ЭРДЭНШАНЗУВБАДАМДОРЖТОНЫ ГАРААР ИЙНХҮҮ СҮҮЛЧИЙН ГАНЦ АМЬСГАЛАА ДЭЭД ШҮҮХИЙН НЭЛМЭГЭР НӨМРӨГТНЫ НӨМРӨГ ЮУНД НЬ ШИНГЭЭГЭЭД ЧАДРАХ ТАВИЛАНТАЙ БАЙЖЭЭ.ИХ Л БОГИНО НАСАЛЛАА ДАА ЦЭЛ ЗАЛУУХАН ИД ХИЙЖ БҮТЭЭХ НАСАНДАА ӨӨРСДИЙХӨӨ ТӨРӨЛ ТӨРӨГСӨДИЙН ГАРТ ХАРАМСАЛТАЙГААР АМЬ НАСАА АЛДЛАА. ТАЛИЙГААЧ НЬ 1990 ОНД АЙЛЫН УУГАН ХҮҮ БОЛОН МЭНДЭЛЖ ЧАДАХ ЧАДАХГҮЙ ЭЛДЭВ ХҮМҮҮСИЙН ГАР ДАМЖИН АСАР ИХ ЗОВЛОН ЗҮДГҮҮРИЙГ ТУУЛАН АЛУУЛЖ ЗОДУУЛЖ ДОРОМЖЛУУЛЖ ХҮН ХҮНИЙ ГАР ХАРЖ ӨЛСӨЖ ЦАНГАЖ ЯДАРСААР ИЙНХҮҮ БИДНИЙГЭЭ ҮҮРД ОРХИН ОДЛОО.ЧИ МИНЬ ЧИЙГ ҮНЭРТСЭН АРХИВЫН МУХАРТАА МӨНХ АМАГЛАН НОЙРСООРОЙ. НАМ ТӨРӨХӨД ЦААСАН ДЭЭР ТӨГӨСХӨД БАС Л ЦААСАН ДЭЭР БИЧИГДЭН ОРШИНОО.

Ум амгалан сайн орших болтугай
Ум амгалан сайн орших болтугай
Reply to  Зочин

УМ МА НИ БАД МЭ ХУМ

Өвгөн
Өвгөн

АН ын даргаар Шижирииг тавиад ч өөдлөхгүй ээ..Энэ нам мөд сэхэхгүй..

Зочин
Зочин

МАН байгаад түүний шүүх ажиллаж байгаа нөхцөлд АН эвлэрэхгүй.

Хариу
Хариу

Энэ балай Эрдэнэ сайн ажиллах юмаа. Сөрөг хүчингүй болгохдоо сэтгэл ханаж, мөнгө цаас олдог юм байх даа. Ёстой балай юмаа. Улсад төр барих нэг нам, сөрөг хүчин болох нэг нам байвал хэрэгтэй юмсан. Болохгүй юм байхдаа.

Холбоотой мэдээ

Back to top button