УЛС ТӨР
Төрийн албан хаагчдыг зарц гэж хэлснээс хойш Увсын Засаг дарга хоёр жил ажлаа хийсээр байна
Хүнийг угсаа гарал, амьдралын боломж бололцоогоор нь ялгаварлан гадуурхсан үг хэллэг хэрэглэсэндээ ХНХ-ын сайд Д.Сарангэрэл өчигдөр /2022.09.27/ олон нийтээс хүлцэл өчиж, Ерөнхий сайдын захирамжаар огцров.
Тэгвэл түүнээс дутахааргүй ялгаварлан гадуурхалтын нэгэн бичлэг түгсэн нь Увс аймгийн Засаг даргынх. Тэрбээр төрийн албан хаагчдыг “зарц” хэмээсэн байгаа юм.
Тодруулбал, “Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд Увс аймгийн Аудитын газрын дарга руу “Чи зарц нараараа ажлыг нь хийлгэ, би чамаас олон зарцтай" хэмээсэн байна.
Эл бичлэг бараг хоёр жилийн өмнө буюу 2021 оны арванхоёрдугаар сарынх аж. Өчигдрөөс харин цахим орчинд дахин түгж эхэлсэн нь энэ.
Хоёр жилийн өмнөх бичлэгийн эзэн Засаг ноён өдгөө ч ажлаа хийсээр суугаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Муусайн зарц нараатэгээд сайн ажиллуулж чадаж байгаа юм байлгүй дээ
Биднийг соц болон ардчиллын үед ажиллаж байхад аппаратын ажилтнуудыг "та бид бүхэн ард түмний зарц шүү, даргархаж болохгүй, юманд ул суурьтай хандаж суд�##�гаатай ажиллах хэрэгтэй гэж хэлж шаарддаг байсныг өнөөдрийн байдлаар авч үзвэл зөв гэж үзнэ шүү.
Эд нарын �##�бан туша�##�ын нэрийг солиод ..ЗАСАГ НОЁН..болгоё, өөрсдөөс нь сан�##�ыг авья, яасан дуртай зөвшшөөрөх бол хи хи
ӨӨРСДИЙГӨӨ ХААД, НОЁД БОЛЧИХСОН ГЭЖ ЭНДҮҮРДЭГ ТЭНЭГҮҮДИЙГ ЭРХ МЭДЛЭЭС НЬ БУУЛГАЯ. АРДЧИЛСАН ОРОНД АРД ИРГЭДЭЭ ЗАРЦ ГЭЖ БОДДОГ СЭТГЭЛГЭЭТЭЙ УДИРДАГЧ БАЙЖ БОЛОХГҮЙ, ХОЙД СОЛОНГОСТ ОЧИЖ АМЬДАРВАЛ ТААРНА
Төрд хаа сайгүй ийм новшнууд дүүрчихсэн юм уу?
Засаг дарга ч өөрөө нутгийн ард түмний төрийг төлөөлсөн зарц гэж ойлгож бас болно. Ард түмэн төрийн эрхийг төрийн түшээдээс дамжуулан барьж байгааг хар үгээр ингэж илэрхийлээд буруутахгүй. Одоо ширээний ард суугаа төрийн �##�бан хаагчид бүгд жирийн иргэдийг үл тоосон дарганцарууд болжээ. Тэд ард түмний зарц гэдгээ ойлгож, хүнд сурт�##�гүй үйлчлэх үүрэгтэй учраас тэр.