ЧУУЛГАН: "Ирэх оны ам.долларын ханшийг төсөв өргөн барьсан өдрийнхөөр тооцоолсон"
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.10.13/ хуралдаанаар "Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль"-ийнтөслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Ирэх жил ам.доллар хэд хүрэх вэ гэж хүмүүс маш их асууж байна. 2023 онд хэд хүрнэ гэж та бүхэн тооцоолсон бэ. ДНБ-ээ хэд гэж тооцсон бэ.
Сангийн яамны ТНБД Ж.Ганбат хариулт өгөхдөө: "Төсөв дээр тооцооллын ханш гаргаж ирж тооцдог. Долларын ханшийг төсөв өргөн барих өдрийн ханшны тооцооллыг авч ашигладаг. Төсөв өргөн барьсан өдөр ам.долларын ханшаар тооцоолсон. Үүн дээр Эдийн засгийн хөгжлийн яам нэмж тайлбар хэлэх байх" гэлээ.
УИХ-ын Дэд дарга Т.Аюурсайхан "Ам.долларыг хэдээр тооцоолж тусгасан бэ. Энэ чинь энгийн л асуулт шүү дээ. Тодорхой хариулт өг" хэмээлээ.
Эдийн засгийн хөгжлийн Дэд сайд С.Наранцогт : "Сүүлийн жилүүдэд төсөв өргөн барихдаа төсөв өргөн барих өдрийн ханшаар тооцож явах нь арай бодитой. Төсөв өргөн барьсан өдөр буюу аравдугаар сарын 01-нд ам.долларын ханш 3344 төгрөг байсан" хэмээлээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.