УЛС ТӨР

"Улс төрд нөлөө бүхий хүмүүс иргэдийн боломжийг хулгайлдаг байдлыг зогсоох цаг болсон"

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж 2022.06.03-ны өдөр өргөн барьсан.

Хуулийн төслийг өнөөдөр /2022.10.26/ Хууль зүйн байнгын хороогоор төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Уг хуулийн төсөлд, улс төрд нөлөө бүхий иргэн өөрөө болон өөрийн хамаарал бүхий компаниараа төрөөс баталгаа гаргасан аливаа төсөл хөтөлбөр, зээл авахыг хориглохоор тусгасан гэдгээ хууль санаачлагч тайлбарлалаа.

Мөн тэрээр “Улс төрд нөлөө бүхий хүмүүс, жинхэнэ ЖДҮ эрхлэгч, бүтээн байгуулалт хийхийг зорьж яваа жирийн иргэдийнхээ боломжийг хулгайлдаг байдлыг хуулиар зохицуулахгүй бол иргэд төрд итгэх итгэл үгүй боллоо” гэв.

Эрх мэдлээ ашиглан улсын мөнгийг хэрхэн шамшигдуулдгийг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл, Хөгжлийн банкны үйл явдлаас бэлхэнээ харж болно. Тиймээс энэ бусармаг, дээрэнгүй байдлыг таслан зогсоож жинхэнэ ЖДҮ эрхлэгч, бизнесмэнүүд нь боломжоо ашиглаж улсаа хөгжүүлэх цаг нь болсон гэдгийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа санууллаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Өөрөө хулгай хийхээ болиоч. ОТ тендер луйвардсан туршлагатай

Холбоотой мэдээ

Back to top button