Үйл явдал: “Эрэл”-ийн Б.Эрдэнэбаттай холбоотой мэдээлэл хийнэ
Арваннэгдүгээр сарын 3-ны өдөр болох үйл явдлын тойм:
09.00 цагт "Миллианум" зочид буудалд ХӨСҮТ-д "Нотолгоонд суурилсан үнэн зөв мэдээллийг бүрдүүлэх нь" сэдэвт Сүрьеэгийн лабораторын үндэсний зөвлөгөөн болно.
11.00 цагт: Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн салбарын III улирлын тойм мэдээллийг танилцуулна. Санхүүгийн бус үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт эдлэлийн арилжааны болон виртуал хөрөнгийн үйлчилгээний талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгнө. Утас: 9119-7636
11.00 цагт: Цус сэлбэлт судлалын Үндэсний төвд сар бүрийн 3-ны “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 92 дахь удаагийн арга хэмжээ болно.
09.00-12.30 цагт: Боловсролын ерөнхий газарт Дээрэлхэлтийн эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан “Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх”-ийн зөв туршлага, үйл ажиллагааг түгээх өдөрлөг болно. Өдөрлөгт аймаг, нийслэлийн ЕБС-ийн суралцагч, багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, удирдах ажилтнууд цахим болон танхим хосолсон хэлбэрээр оролцоно.
11.00 цагт: АН-ын төв байр “Шонхор тауэр”-т тус намын “4/11 Мэдээллийн цаг”-аар Үндэсний бодлогыг хороо (ҮБХ)-ны хурлаас гарсан шийдвэр, АН-ын дэд дарга нарыг чөлөөлсөн болон бусад асуудлаар мэдээлнэ. Утас: 9100-0017
11.00 цагт: АТГ-ын гадна “Номин” группийн захирал Ш.Баярсайханы өмгөөлөгч н.Батсүх “Эрэл” ХХК-ийн ерөнхий захирал Б.Эрдэнэбаттай холбоотой прокуроруудад авлига өгсөн гэх хэргийн талаар мэдээлнэ.
11.30 цагт: Системийн өвчнөөр шаналж байгаа хүүхдүүдийн ээжүүдийн төлөөлөл төрийн 20 байгууллагаас "үгүй" гэх хариу авсан талаар мэдээлэл хийнэ. Утас: 96064973








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.