Top StoriesНИЙГЭМУЛС ТӨР

Түүхэн дэх жагсаалууд: Ялагч нь иргэд үү, төлөөлөл үү. Эсвэл гаднын эрх ашиг уу

“Нүүрсний хулгай” гэж нэрлээд буй Тавантолгойн бүлэг ордтой холбоотой гэм хэргийн илрүүлэлтийг түргэтгэх, буруутай этгээдүүдийн нэрсийг олон нийтэд зарлах шаардлагатай иргэдийн жагсаал Чингисийн талбайд ес дэх өдрөө үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор урьд өмнө болж байсан жагсаалууд, шаардлага, үр дүнгийн талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна. 

Хүн төрөлхтөн түүхэндээ эрхээ хамгаалан тоолж баршгүй олон жагсаал цуглааныг хийж, үр дүнд хүрч, бас бүтэлгүйтжээ.  байсан. Ер нь зүгээр байснаас тэмцэх нь ямартай байсан үр дүнд хүргэдэг, харин хожигч хэн байх вэ гэдэг дээр ялгаатай гардаг аж. Тэдгээрийг бүлгэлбэл,   

  • Ард түмэн нийтээрээ буюу эрх ашгаа хамгаалсан тодорхой хэсэг бүлэг үр дүнд хүрсэн
  • Төлөөлөл буюу зохион байгуулсан хэсэг бүлэг үр дүнд хүрсэн
  • Ард түмэн, хэсэг бүлэг төлөөлөл бүгд үр дүнд хүрсэн
  • Үр дүнд хүрээгүй
  • Үүрээ шатаасан /Гаднын нөлөөллөөр улсаа сүйдэлсэн/

гэж  тав хувааж болохоор байна. Эдгээр таваас одоогоор Монголд дөрөв нь тохиолдоод байгаа бөгөөд харамсалтай нь, эерэг өөрчлөлт авчирсан нь ур удаан хугацаанд үргэлжилж чадаагүй нийтлэг талтай байх юм. Үүний хамгийн тод жишээ нь өнөө болж буй, иргэдийн эсэргүүцлийн жагсаал. Өнгөрсөн хугацаанд бид төлөөлөл илүү хожсон жагсаалыг л олон хийж ирсэн байх бөгөөд иргэдийн хүчээр өөд гарсан ч  тогтолцооны нэг хэсэг болчихсон хуурамч тэмцэгчдийг олноор нь төрүүлсэн байна.

Монголд болсон жагсаал, цуглаан тэмцлийн багагүй хувийг сөрөг хүчнүүдийн зохион байгуулсан жагсаал эзэлдэг ч жишиг тогтоохоос илүү өөрсдөө эрх баригч болоод зарчмаа умартсан нь олон байна.

Жагсагчид зорилгоосоо гадна хүрэх үр дүнгээ мэддэггүй юм аа гэхэд ядаж төсөөлдөг байх шаардлагатай. Жишээ нь, 2010 оны амлалт нэхэх жагсаал Монголын эдийн засаг, нийгэмд олон жил нөхөгдөшгүй гамшиг тарьсныг энд дурдаж болно. 

Хамгийн таагүй, тав дахь хувилбар нь харин гадаад ертөнцөд нэг бус улс оронд тохиолджээ. Гэхдээ манайд ч тохиолдох үндэслэл бодитой байгаа учир энэ удаагийн дата мэдээлэлд гаднын жагсаал тэмцлийг эш татсан болно.    

-Тогтолцоо өөрчилсөн 1990 оны ардчилсан хувьсгал-

1989 оны арванхоёрдугаар сарын 10-наас 1990 оны тавдугаар сар хүртэл орон даяар үргэлжилсэн. Анх 13 зүйл шаардлага тавьсан жагсаал тодорхой үр дүнд хүрэлгүй гурван сар болсон бөгөөд шаардлагаа илүү тодорхой (УТТ огцрох) болгож, тэмцэлийн хурц хэлбэрт шилжээд (1990.III.07-гд өлсгөлөн зарласан) хоёрхон  хоногийн дотор үр дүнд хүрсэн (III.9-нд МАХН /тухайн үеийн нэрээр/-ын Төв хороо огцорч, 14-нд нь Бүгд хурлаар баталсан) байдаг. Тэмцэгчид энэ үр дүнгээ  цааш лавшруулж Хөвсгөлд дахин өлсгөлөн зарласнаар 13 шаардлагыг багтаасан Үндсэн хууль батлах Улсын бага хурлыг эмхлэн байгуулах зөвшилцөлд хүрч 1990.V.10-нд өлсгөлөн зогссон юм.

Энэ бол хувьсгалын шинжтэй өөрчлөлтийг тайван замаар хийсэн, дэлхийд байхгүй түүхэн үйл явдал байсныг хэлэх хэрэгтэй. Ийм өөрчлөлтийг тэр үед ганц Монгол хийж чадсан бөгөөд энэ нь одоо өрнөж буй тэмцэл ч тайван замаар үр дүнд хүрэх боломжтойг харуулсан хэрэг.

Үүнээс хойш янз бүрийн зорилго шаардлага бүхий олон жагсаал болж, дээр өгүүлсэнчлэн дөрвөн бүлэгт хуваагдах үр дүнгүүд гарсан. Гэхдээ нэг нь ч одоо болж байгаа жагсаал шиг тасралтгүй найман хоног үргэлжлээгүй гэдгийг энд дурдах нь зүй.    

30 жилийн өмнө бидний хийсэн тэмцэл үр дүнд хүрсэн. Зарим үр дүн хадгалагдсаар байгаа бөгөөд одоо гагцхүү гажуудлаа засахад болох юм. Бүр тодруулбал, өнгөрсөн жилүүдэд бий болгосон ч хэрэгжилт нь цаасан дээрээ үлдчихсэн (Эрх мэдэлд хүрсэн цөөнх хэргээр “Үлдээчихсэн” гэж хэлбэл илүү зохилтой) дэвшилтэт хуулиудаа хэрэгжүүлэхэд л болох юм.    

Гэхдээ үр дүнд хүрэхгүй, эсрэгээрээ “Жоомоо устгах гээд үүрээ шатаах” гэж ёгтлоод буй тэр зам руу халтирчих ч эрсдэл байгааг энд заавал дурдах ёстой.

-Отож буй эрсдэл буюу “Үүрээ шатаасан” жагсаалын жишээ-

Ард түмэн гадаад нөхцөл байдлаа мэдрэхгүй ахуйгаа хэт анхаарч байж гаднын хүчинд хорлогдох тохиолдол бий. Ийм үед зүй ёсны шаардлага тавьсан тайван жагсаал гэнэт эмх замбараагүй байдал болж хяналтаас гардаг. Үр дүнд нь улс орон ямар ч хяналтгүй болж, ард түсмэн нь он удаан жилээр тарчлан зовдог юм.

Манай улсад ч ийм эрсдэл бий. Барууны орнууд ОХУ, БНХАУ-ыг тогтворгүйтүүлэхийн тулд хил залгаа улсуудад нь эмх замбараагүй байдал үүсгэхийг хичээж байгаа нь илэрхий байгаа энэ цаг үед монголчууд бид стратегийн чухал байршил, ач холбогдлоо бодолцох л хэрэгтэй.

Энд жишээ болгож хоёрыг л орууллаа. 

2010.II.19. Ливи Бенгази хот. БНХАУ-тай эрчим хүчний салбарт хамтрахаар том гэрээ байгуулаад байсан улсуудын эрх баригчдыг хуйгаар нь солих зорилготой “Арабын хавар” гэх цуврал төрийн эргэлтүүдийг уншигчид санаж буй биз ээ. Хэрэг дээрээ Барууны ертөнцөөс нүүр буруулж, БНХАУ-тай арай илүү ашигтай хамтрахаар зориглосон тэдгээр золгүй удирдагчдын хоморгонд нэгэн удирдагч өртсөн нь Ливийн Муаммар Каддафи байв.

Шижир алтаар хийсэн “Динар” хэмээх нэгдсэн мөнгөн тэмдэгт бүхий Африкийн холбооны улс байгуулахаар санаархаж, цэвэр усны импортоо дотоодоосоо хангах төсөл хэрэгжүүлж зүрхэлсэн түүнийг унагасан жагсаал Бенгази хотод эхэлсэн бөгөөд тэнд яг юу болж байгааг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл “нийлээд” нэг хэсэгтээ нууж, тэр бүү хэл төөрөлдүүлж чадсаныг одоо бодоход үнэхээр аюумшигтай. Тухайн өдөр Бенгази хотод байсан нэгэн жуулчны бичсэнийг энд сонирхуулья.

“19-ний өглөө, бүгд ажлаа хийж байх ёстой цагаар гэнэт эмх замбараагүй байдал эхэлсэн. Хар тамхинд мансуурсан хэсэг бүлэг залуус гудманд үзэгдэж эхэлсэн бөгөөд замдаа таарсан бүхнийг эвдэн сүйтгэж байлаа. Бид юу болоод байгааг ойлгоогүй ч ямар нэг таагүй зүйл болох нь гэдгийг мэдэрч байлаа.Тэдгээр залуус мод бутыг шатааж байсан бөгөөд хотын цэцэрлэгт хүрээлэн бидний нүдэн дээр устсан даа.

Харин эдгээр хилэнт хүмүүсийн урсгал гадаад ажилчдын байр руу чиглэхэд л байдал биш болсон гэдгийг баттай ойлгосон. Удалгүй телевизээр ч мэдээлсэн. Гэхдээ барууны сувгууд Муаммар Каддафийн Засгийн газрын цэргүүд Бенгази хотыг пуужингаар харваж, агаараас бөмбөгдөн энгийн номхон иргэдийнхээ аминд хүрч байгаа тухай нэвтрүүлж байхыг үзээд үнэхээр гайхсан.Учир нь тэр үед буун дуу ч сонсогдоогүй байсан үе” хэмээн бичиж байв.

 2013.XI.21. Киев, Украин. Түүхэнд “Евромайдан” гэж нэршсэн олон сарын эсэргүүцлийн жагсаал эцэстээ төрийн эргэлтээр төгсөж, гарч ирсэн удирдагчид нь цэргийн эвсэлд нэгдэх оролдлого гаргаснаар ОХУ-тай өштөн болж, өнөөгийн хөөрхийлөлтэй байдалд орсон байдаг. ОУВС өгсөн зээлийнхээ хариуд эрчим хүчний салбарын үнэ чөлөөлөхийг байнга тулгаж байсан тул шаардлагын дагуу чөлөөлсөн байдаг. Огцом нэмэхгүйн тулд гурван удаа чөлөөлсөн бөгөөд энэ болгонд иргэдийн эсэргүүцл нэмэгдэж байсан юм.

Эцэстээ үнэ бүрэн чөлөөлөгдөж, дахиж идэвхжих нөхцөлгүй болсон мэт санагдаж байсан ч Майдан талбай дээр нэр бүхий хүмүүс байнга жагссаар байсан бөгөөд нэг л өдөр улсын дугааргүй хар машин хөлөглөж битүү баг зүүсэн хүмүүс гудамжаар явсан иргэдийг утга учиргүй буудан хөнөөсөн байдаг.

Жагсаалыг удирдагчид энэ аллагыг Засгийн газар, эрх баригчид руу чиглүүлснээр Украин эх захаа алдсан юм. Улсаа эмхэнд оруулах гэж ядсан шинэ Ерөнхийлөгчийг нь шаарласаар /Вашингтонд очиход нь Б.Обама хүлээж аваагүй, мөнгө өгөлгүй хоосон буцаасан гэх мэтээр/ нэр хүндийг нь унагасан байдаг. Украинчууд үүнд нь итгээд  П.Порошенког унагаж, хошин шогийн жүжигчнийг гаргаж ирсэн. Үүнээс хойших түүхийг нь бид мэдэх билээ.  

Одоо Украинд үнэн хэрэгтээ АНУ тэргүүтэй барууны орнууд ОХУ-тай эчнээгээр дайтаж, украинчууд үхэж үрэгдэн зовж зүдэрч байгаа буй. Харин Ливид улс төрийн тогтворгүй байдал үргэлжилж, энэ завсарт алдартай “алтан шаргал” газрын тос нь барууны орнууд руу урссаар байгаа юм.    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 12, 2022 09:09

Итгэх зүйл нэг ч үгүй болж дээ бидэнд.

Зочин
Зочин
12 сар 12, 2022 09:10

Өөрийн т�##�ын хүн нь бгаа хамсаатнууд нь худлаа гүтгэж хэн ч биш болгох гэж зүтгэж бнаа . Хэрвээ Emotsi Tsogtoo д болон гэмгүй тэмцэгч з�##�ууст муу зүйл тохиолдвол ард түмэн босно гэдгийг санаарай

Зочин
Зочин
12 сар 12, 2022 09:11

сүүлдээ зорилгоо мартаад Цогтоог нүүрсний хулгай хийсэн юм шиг шүүгээд байхийн улс оронд олигтойхон төр удирдах хүмүүс гарчихсан бол төрийн өмнөөс огтоно боож үхнэ гэж Цогтоо ард иргэдийг сэрээх гэж юунд ингэж х�##�уун гэрээсээ гарч ирхэв дээ бодрол асууд�##�

Зочин
Зочин
12 сар 12, 2022 09:11

Их багагүй сонгууль болохоор �##�ь нэгэн намд ажиллаж хэдэн төгрөг олж авдаг тэр бол авилг�##��##� биш тэр хүний хийсэн хөдөлмөрийнх нь хөлс шүүдээ юунд эмзэг хандана вэ хэн хэнгүй л итгэж сан�##�аа өгсөн сонгогдсон хүмүүс минь итгэлийг �##�дсан сонгосондоо харамсаад л сууж байнадөө

Зочин
Зочин
12 сар 12, 2022 09:12

Тийм шүү. Сонгуулийн сурт�##�чилгаанд ажилсан хөлсөө л аваа биз дээ..Арай нэг зоригтой тэмцэж яваа нэгнээ битгий ингэж муухай харлуулах гээд байл даа.Цогтоо амжилт.юу ч болж яаж ч байсан битгий шантраарай эрч хүчтэй байгаарай

Зочин
Зочин
12 сар 12, 2022 09:18

2022оны хувьсг�##�аар монгол улс ийм сайхан болсондоо гэж ярих юмсан жагсаж байгаа з�##�уус дэмжигч нартаа т�##�архаж байна ????

Зочин
Зочин
12 сар 12, 2022 09:19

З�##�уус бидний тэмцэл сайн цагийг авчрах болно

Зочин
Зочин
12 сар 12, 2022 09:28

Төрийн эргэлт

Зочин
Зочин
12 сар 12, 2022 10:14

Uls oron donsgolson ym bolood bna zaluusaa demjineee yu ch boluul bolog

gol
gol
12 сар 12, 2022 10:19

Энэ зүгээр бухимдсан хүмүүсийг харлуулах гэсэн явуулга төр засаг нь ийм байхад хэн бухимдахгүй билээ бухимдсан хүмүүс яагаад үзэл бодлоо илэрхийлсэнийхээ төлөө бусдын гар хөл гөж хардуулах естой гэж

Зочин
Зочин
12 сар 12, 2022 10:50

Олон улсын шүүхэд нь ханд

Зочин
Зочин
12 сар 12, 2022 10:51

Монгол хүн бүрийн дотор нэгийг хүснэ. Тэр юу вэ....
1-рт Монгол улс ,үндэстний хөгжлийг боомилж, Монголчуудыг өдрөөс өдөрт ядууруулж буй өнөөдрийн мафийн засагл�##�, тогтолцоог өөрчлөхийг хүсээд байна.
2-рт Эх оронч, хөгжлийн Монгол төр засгаа байгуулж, эрдэм мэдлэгтэй, эх оронч иргэдээр төр засгаа удирдуулахыг хүсэж байна.
3-рт Импортоос хэт хамаар�##�тай тэр дундаа урд хөршөөс хэт хамаар�##�тай ченжийн эдийн засгийн тогтолцоог өөрчлөн, үндэсний нэмүү өртөг бүтээх дотоодын аж үйлдвэрийн с�##�баруудаа хөгжүүлж, ард иргэдээ ажилтай, орлоготой, аз жарг�##�тай болгохыг хүсэж бна.
4-рт Уул уурхайн баялагыг цөөхөн хэдэн луйварчид эзэмших биш Баялагтаа эзэн болохыг хүсэж бна.
5-рт Төсвийн бүх тендер хулгайлж, импорт дэмждэг намчдаас с�##�ж, өгч буй татварын мөнгөө эргүүлэн эдийн засаг руугаа оруулан, ажлын байр бий болгохыг хүсэж бна.
6-рт Ашигт м�##�тм�##� болон идэр насны з�##�уусаа экспортлодог биш эрдэм мэдлэг, чадвар шингэсэн үндэсний бүтээгдэхүүн экспортлож Япон лугаа хөгжихийг хүсээд бна.
7-рт Хятадын ченж мах бэлтгэлээс с�##�маар бна. Үндэсний баялаг болох ХАА МАА гаа өргөтгөн хөгжүүлж экологийн цэвэр хүнс идэж хавдаргүй эрүүл монгол хүн байхыг хүсээд байна.
Ард түмнийхээ хүсэл тэмүүлэлийг ойлгохгүй бол Авилгажсан мангарууд Төр засгаас хурдан �######�ах хэрэгтэй

Зочин
Зочин
12 сар 12, 2022 10:53

Төрийн эргэлт, хувьсг�##�ыг Пакистаны Мушараф шиг цэргийнхэн л хийх боломжтой, Монголын арми дотор тийм цөстэй зоригтой хүн байхгүй. Харин тайван замаар хувьсг�##� хийх ганцхан гарц бол заав�##� барууныхныг дуурайлгүй улс төрийн нам нэртэй мафийн бүлэглэлийг устгаж хаяад жирийн иргэд сонгогддог Сонгуулийн систем бүхий Төр бий болгох хэрэгтэй санагдана. Үндсэн хуулинд иргэн сонгогдох эрхтэй гэдэг боловч иргэн намын харья�##��##�гүй бол сонгогдох эрхгүй байдаг байхаа?

Зочин
Зочин
12 сар 12, 2022 10:54

энэ хулгайчид чинь үе үеийн ерөнхийлөгч өрхийн сайдууд уих гишүүд одоо байгаа хуучин нөхөд бүгд байгаа ёстой хэргээ хүлээ хөрөнгөө хураага улс эх орон хохироогүй болгож боддийн боломжийг хулгайсанаа хүлээ ганц нүүрс биш зэс �##�т нёпт бүх байг�##�ийн баялгийг хулга�##�санаа эр эмгүй хүлээ энэ их хулгайлсан мөнгөөрөө уих хур�##�д нэр дэвшдэг луувараар шүү яаг шударгаар гардаг хүн гэж ховор шүү энэ засууийн тавиаад байгаа шаардлага зөв эцсийн үзээрэй мөн ард иргэдийн зээлийг тэгвэл ц�##�ин тэтгэвэртээ нэм үнийн өсөлтөөс барь энэ бүх шаардлага байх ёстой шүү хүмүүс хэлдэг боловч тоодоггүй байсан одоо бол тэнгэр цаг болсон та нар баяр болгонийг тэмдэглэж байдаг бол ард иргэдийн амьдр�##� маш хүндэрч байна үхэх т�##�ийн төлөө яваж байна маш түргэн арга хэмжээ авах хэрэгтэй эцэст нь бүрэн бүрэлтэхээрэй тарах хэрэгтэй уг үндсээрээ солих нь маш зөв нэрээр бид яаах юм шүүх поркоор шударгаар шийдэх ёстой наадуул чинь бүгдээрээ учир гэрээсээ хэлж чадахгүй байгаа юм ард иргэд зөхирлөө

Зочин
Зочин
12 сар 12, 2022 10:55

Энэ хэрэг маш том хэрэг учраас мөд илрэхгүй их цаг орно тиймээс засгийн газрыг олон улсын шүүхэд өгөх хэррэгтэй

Зочин
Зочин
12 сар 12, 2022 12:18

Ингэж бодогдохоор толгой эргүүлсэн асуудлууд байх ч итгэл тасрахгүй юм

Yamarch chadvargui Hyniig Ogzruulya
Yamarch chadvargui Hyniig Ogzruulya
12 сар 12, 2022 17:33

L. Oyun - Ereniig Ogzruulaad Yavuulya !
Iim Ajilaa hiij medehgui Ard - Tumnee iim baidald oruulsan Hyn bol Oyun - Erdene mun !
Olon jil !!! Olon sar Hyleesen !!!
Yamarch chadal baihgui chadvargui medlegui Hyn yum baina da !!!
Mungu - Tug , hanshan nam unchahsan hed dahin nam unsan baidaltai baigaa shuu de !!!

Бат
Бат
12 сар 13, 2022 01:19

Цогтоо гэдэг тэмцэх гэж гарч ирээгүй гэдэг нь харагдаад эхэллээ. Тэр нямбаатарын захи�##�гаар жагса�##� дундуур орж тэмцэгч болж жүжиглэж жагса�##�ын зорилгыг бүрэн өөрчилж МАН-г буруугүй, АН-г буруутан болгохоор да�##�гавар биелүүлэх ажиллаж байна.

монгол улсын иргэн
монгол улсын иргэн
12 сар 14, 2022 11:23

Энэ үймээнийг д�##�имдуулж, Орос, Хятадын эсрэг чиглүүлэх гэсэн гадны оролдлого ирэхээс сэрэмжил.

Холбоотой мэдээ

Back to top button