НИЙГЭМНийгэм мэдээ

БНСУ 165 монгол иргэнийг албадан гаргажээ

БНСУ сүүлийн хоёр сарын хугацаанд Монголын 165 иргэнийг нутгаасаа албадан гаргажээ. Тус улсын Хууль зүйн яам энэ талаар мэдээллээ.

Цар тахлын хязгаарлалтаас болоод БНСУ бараг хоёр жил шахам хууль бус цагаачдын эсрэг ямар нэг арга хэмжээ авч чадаагүй аж. Харин өнгөрсөн сараас цар тахлын нөхцөл байдал тогтворжсон тул хууль бус цагаачдыг албадан гаргах ажиллагаа дахин сэргэж, өнгөрсөн 10, 11 дүгээр сард 10.000 гаруй хууль бус цагаачийг албадан гаргасны 165 нь монголчууд байжээ.

Хууль бус цагаачид нь тус улсад хөдөлмөр эрхэлж, хамгийн хүнд хүчир ажлуудыг нугалдаг. Тиймээс албадан буцааж ажиллагаа нь саун массаж гэх мэт газарт илрүүлэг шалгалт түлхүү явуулдаг юм.

Албадан гаргасан 10.000 гаруй цагаачийн 3865-ыг шалгалтаар явж илрүүлсэн бөгөөд 3281-ийг нь албадан гаргажээ. Гарсан хүмүүсийг улсаар нь ангилбал Таиланд (1441 хүн), Вьетнам (814), БНХАУ (587), Монгол (165) тэргүүлсэн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ВООВ МОНГОЛНУУДААР БАГА ОРОЛДООРОЙ МОНГОЛНУУДАД САЙН ХАНДВАЛ БОЛНОО ТААНУУД ХӨӨХ БИШ УРЬЦГАА МОНГОЛНУУДЫГ ВИЗГҮЙ БОЛГОЦГОО СОНГОСНУУДАА ТА НАРЫН АЙХ ЁСТОЙ ХҮМҮҮС ЧИНЬ ХЯТАД ФИЛЛИПЭН ВЬТНАМ ИРАН ИРАК НАР ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button