АНУ хоёрдугаар сар гарсаар дөрөв дэх нисдэг төхөөрөмжөө устгалаа

АНУ-ын нисэх хүчин нутаг дэвсгэр дээгүүр нь "тэнүүчилж" явсан ээлжит нисдэг биетийг устгажээ. Тус улс энэ сар гарсаар дөрөв дэх нисдэг биетээ устгаж буй нь энэ юм. Энэ удаагийн нисдэг биетийг Канадын хилийн ойролцоох Гурон нуур орчимд нисэж явахад нь Ерөнхийлөгч Жо Байден тушаал өгч, устгуулсан байна.
Пентагоны мэдээлснээр, энэ удаагийн нисдэг биет урьд өмнөх биетүүдээс ялгаатай нь, арилжааны нисэх онгоцуудад аюул учруулахуйц өндөрт /20,000 фут буюу 6100 метр/ байсан гэнэ.
Нисдэг биетийг орон нутгийн цагаар ням гарагийн 14.42-т F-16 сөнөөгч онгоцноос пуужин харваж устгажээ.
АНУ-ын устгасан нисдэг биетүүд
Хоёрдугаар сарын 4: Аляска, Алеутын арлын орчмоор хил зөрчин орж ирсэн агаарын бөмбөлгийг албаныхан Монтана мужийн дээгүүр өнгөрч явахад нь илрүүлж, улмаар Өмнөд Каролина мужийн нутаг дээгүү нисэж явахад нь энэ сарын 4-ний өдөр устгав.
Хоёрдугаар сарын 10. Цэргийнхэн өмнөхтэй ижилхэн агаарын бөмбөлгийг Аляска мужаас илрүүлж устгав. Энэ бөмбөлөгт удирдлага, залуур огт байгагүй гэж албаныхан мэдээлсэн.
Хоёрдугаар сарын 11. Канадын Юкон мужийн дээр илэрсэн нисдэг биетийг АНУ-ын онгоцууд устгалаа. Энэ удаагийн бөмбөлөг өмнөх хоёрыг бодвол жижиг, цилиндр хэлбэртэй байсан гэх мэдээлэл гарсан юм.
Хоёрдугаар сарын 12. Дөрөв дэх нисдэг биетийг Гурон нуурын дээгүүр өнгөрч явахад нь устгалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.